БНСУ-д тэгбэ ухсан гэх багш нар "Чемодан авах гэж очоод хажууд талд нь жижиг хайрцагтай зүйлс байхаар нь онгойлгож үзсэн" гэв

Admin
2026/05/15

Өнгөрөгч гуравдугаар сард БНСУ-д Хэнтий аймгийн хэд хэдэн сумдын сургуулийн багш нар зочлох үеэрээ айлын хүргэлтийн хайрцгийг ухаж буй бичлэг нь CCTV камерт үлдсэн талаарх мэдээлэл гараад буй. Тэгвэл эл асуудлын талаар Хэнтий аймгийн Боловсролын газрын дарга С.Мөнхцэцэг "Өндөрхаан" телевизэд өгсөн ярилцлагадаа "Гуравдугаар сарын сүүлээр манай нэр бүхий 8 захирал богино хугацааны сургалтад хамрагдахаар явсан. Өөрсдийнхөө зардлаар явсан. 4-5 хоног л яваад ирсэн. Гэтэл дөрөвдүгээр сарын эхээр сошиал дээр ийм мэдээлэл гарсан. Мэдээлэлд нэр дурдагдаж буй багш нартай уулзсан. Байгууллагынх нь Ёс зүйн дэд хороодод холбогдож, багш нараас болсон үйл явцтай холбоотой тайлбар мэдээлэл авах үүргийг өгсөн.

Гурван захирал нь орой салхинд гарах гээд гарцгаасан. Чемодан авах гэж очоод хажууд талд нь жижиг хайрцагтай зүйлс байхаар нь "Юу байдаг юм бол" гэж бодоод онгойлгож үзсэн гэсэн. Хүнсний голдуу зүйл байсан учраас "Хугацаа нь өнгөрсөн хүнсээ ингэж хаядаг юм байна даа" гэж бодоод хаясан гэсэн. Маргааш нь нааш ниссэн" гэдэг тайлбарыг өгсөн" гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.229.121.159
1 цагийн өмнө
0
0
Та нарынх биш л бол хүний юмыг онгойлгож болохгүй гэж ухаардаггүй багш нар хүүхдүүдэд юу заадаг бол?
Хариулах