Найз охиноо зодож, хүчирхийлсэн хэргээр цагдан хоригдож буй Ж-ийн хэргийг хар тамхитай тэмцэх газар шалгаж байна

Admin
2025/03/28


2025 оны нэгдүгээр сард цахим орчинд найз залуудаа 13 цагийн турш зодуулж, бие махбодь болоод сэтгэлзүйн хувьд хүчирхийлэлд өртсөн эмэгтэй пост бичсэн байдаг. Тэгвэл уг хэрэгт холбогдон шалгагдаж буй Ж-ийн хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт шилжүүлжээ.

Хэргийг эргэн сануулахад, цагдаагийн байгууллагад 2024 оны аравдугаар сарын 28-ны өдөр "Манай дүүг найз залуу нь зодсон байна" гэх дуудлага мэдээллийг ирүүлсэн. Дуудлага мэдээллийн дагуу нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагаас хойшлуулашгүй ажиллагааг явуулж, холбогдогч Ж гэгчийг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс баривчлан иргэн Э-н биед халдсан, амь насанд заналхийлсэн зэрэг үйлдлүүдэд Эрүүгийн хэрэг үүсгэж, иргэн Ж-д 2024 оны арвдугаар сарын 30-ны өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсан байдаг.



5
angry
0
care
1
haha
5
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.114
2025/04/08
0
0
Энэ хүнийг гошного руу нь шороотой лууван хийж шийтгэхээс
Хариулах