Эдийн засаг хөгжлийн сайдаар ажиллаж байсан Ч.Хүрэлбаатар нэр төрд халдсан гэж сэтгүүлч У.Уранцэцэгийг БГД, ХУД, СХД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Сэтгүүлч У.Уранцэцэг нь 2023 ны тавдугаар сарын 23 ны өдөр Баянзүрх дүүргийн Oldcity ресторанд Эдийн засаг хөгжлийн сайдаар ажиллаж байсан Ч.Хүрэлбаатар 20 гаруй БНХАУ ын иргэдтэй архидан согтуурч, найрын ширээний ард Улсын ажил ярьж байна гэх агуулга бүхий шууд дамжуулалтыг олон нийтэд хүргэсэн байдаг. Мөн уг шууд дамжуулалтын дараа сэтгүүлч У.Уранцэцэг сэтгүүлчийн ажлынхаа талаар нэвтрүүлэгт ярилцлага өгсөн зэрэг асуудлуудаар ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газарт яллагдагчаар татагдан шалгагдсан. Сэтгүүлчийг Эрүүгийн хуулийн 13.14 “Худал мэдээлэл тараах” зүйл заалтаар шалгаж байсан бөгөөд уг зүйл заалт нь Үндсэн хууль зөрчсөн тул хүчингүй болсон. Ингээд сайд асан Ч.Хүрэлбаатарын сэтгүүлч У.Уранцэцэгт гаргасан гомдол Эрүүгийн хуулиар амжилт олоогүй юм. Уг мэдээллийг олон нийтэд мэдээлснээс хойш хоёр жил сэтгүүлч У.Уранцэцэг хуулийн байгууллагт шалгагдаж, холбогдсон хэрэгт гэм буруугүй нь тогтоогдсон. Гэтэл сайд асан Ч.Хүрэлбаатар дахин Иргэний шүүхэд хандсан нь энэ юм. Тун удахгүй иргэний хэргийн шүүхийн тов зарлагдах аж.
Сэтгэгдэл (1)