“Оюутолгой” компаниудын нэр бүхий удирдлагууд тендер будлиантууан хөлжиж байгаа талаарх мэдээллийг бид цувралаар хүргэж байгаа билээ.
Ж.Баатарсүрэн нь шахмал түлшний үйлдвэр барина гэж улсаас 17 тэрбум төгрөгийг өөрийн компаниараа хүүлж, цаашлаад Оюутолгой компаниас 2 их наяд төгрөгийн орлоготой болтлоо томорсон асуудлыг бид өмнө мэдээлсэн.
Тэгвэл өнөөдрийн дугаараар Ж.Баатарсүрэнтэй дөрөө нийлүүлж, түүнийг Оюутолгойн шилдэг ханган нийлүүлэгч болтол нь монопол болгож, мөнгөө хувааж идсэн дарга нарын мэдээллийг онцлон дэлгэе.
Оюутолгой компанийн санхүү эрхэлсэн дарга Б.Дуламсүрэнгээр удирдуулсан хангамж худалдан авалтын дарга нар болох Б.Амартүвшин, Б.Сэржмаа, Ч.Нэргүй, Г.Солонго, Г.Баярхишиг нар нь Оюутолгой уурхайн баяжуулах үйлдвэрийн дарга М.Ганболд, баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа хариуцсан менежер Д.Бүдрагчаа, баяжуулах үйлдвэрийн техник үйлчилгээний менежер Ц.Энхболд нартай олон жил хамтран мафижсан зохион байгуулалтаар ажиллаж Сингапур улсад бүртгэлтэй оффшор компанийг уухайлан дэмжиж хэдэн их наядын мөнгөн дүнтэй тендерийг будинлаантуулдаг аж.
Хамгийн ноцтой нь, Оюутолгой компанийн дээрх дарга нар зөвхөн өөрсдийн халаас нэгтэй хэд хэдэн компаниудыг монопол болгож түүнээс ашиг хүртэж суудаг. Энэхүү хуйвалдааны ард шударгаар үйл ажиллагаагаа явуулж буй олон зуун компаниуд тендерээс шахагдаж, хавчигдаж, арай гэж хэдэн барааны гэрээ авсан компаниуд нь дарамт шахалтад орсоор гэрээнээсээ татгалздаг бохир жишиг тогтсон байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар, Оюутолгойн худалдан авалтын дарга нар гадаад дахь оффшор дансаараа дамжуулан мөнгө хүүлэх ажиллагаагаа явуулдаг байх магадлалтай. Тодруулбал, Ж.Баатарсүрэнгийн 10 компани нь өнгөн дээрээ 1 гэр бүлийн эзэмшлийн мэт боловч үнэн хэрэгтээ тус компаний 30-50 хувийг Оюутолгой компанийн хангамж худалдан авалтын дарга нар болох Б.Дуламсүрэн, Д.Амартүвшин, Б.Сэржмаа, Ч.Нэргүй, Г.Солонго, Г.Баярхишиг болон баяжуулах үйлдвэрийн дарга М.Ганболд, Д.Бүдрагчаа, Энхболд нар оффшор бүс буюу Сингапур улсад бүртгэлтэй "Блак Сван Глобал Менежмент", "Снөүболл Интерпрайз Дти Лтд" гэсэн хоёр компаниар дамжуулан эзэмшдэг байж болзошгүй” гэв.
“Оюу толгой” ядарсан монголыг тэжээнэ гэж нийтээрээ хүлээдэг. Атал “Оюу толгой”-н удирдах албан тушаалууд хоорондоо сүлжилдэн ядарсан монголыг тэжээх биш эсрэгээрээ тэд өөрсдөө л задарсан баян болцгоож буй.
Сэтгэгдэл (5)