ЦУВРАЛ-I: "ОЮУТОЛГОЙ"-ГООС тендер тонож 2 ИХ НАЯДЫН орлоготой болсон Ж.БААТАРСҮРЭН ГЭЖ ХЭН БЭ

М.Үүрээ
2025/03/26

 Оюутолгой компанийн санхүү эрхэлсэн захирал Б.Дуламсүрэнгээр удирдуулсан хангамж худалдан авалтын дархлагдсан дарга нартай халаас нэгдэж тендер цохьдог Ж.Баатарсүрэн нь хэдхэн жилийн дотор 2 их наяд төгрөгийн орлогтой болтлоо томорчээ. Тэгвэл Жунгууз овогтой Баатарсүрэн Оюутолгойтой хэрхэн холбогдсон талаар энд сийрүүлье. 

Ж.Баатарсүрэн нь Утаагүй шахмал түлш нийлүүлэх 17 тэрбумын тендерийг “Аморе Интернешнэл” ХХК-аар дамжуулан авч түүнийгээ “Нөмөр Апп”-аар хүүлсэн дуулианы эзэн юм. “Аморе Интернешнэл” ХХК нь Эдийн засаг хөгжлийн сайд асан Ч.Хүрэлбаатартай шууд хамааралтай бөгөөд тодруулвал захирал Ж.Баатарсүрэн нь Ч.Хүрэлбаатарын төрсөн ахын найз юм. 

Тэд нийлж 2010 онд Засгийн газраас утаагүй шахмал түлш нийлүүлэх үйлдвэр барина гээд 17 тэрбм төгрөг авсан хэдий ч түлшний үйлдвэрийн ажил явц дундаа гацаанд орж, сүүлдээ босгосон үйлдвэр ч ашиглагдахгүй сэг болоод дууссан түүх бий. Угтаа энэхүү 17 тэрбум төгрөг Ч.Хүрэлбаатар, Ж.Баатарсүрэн нарын халаас руу ороогүй байсан бол Монголчууд аль 2012 онд хагас коксжсон түлшний үйлдвэртэй байх байсан. Гэтэл түүнийг нь “идчихсэн”. 

Энэ эрхмүүдийн санхүүгийн хулгай, улсаа тонох мөнгө идэлт үүгээр дуусахгүй. Үргэлжлүүлээд Ч.Хүрэлбаатарын нөлөөгөөр Ж.Баатарсүрэн нь Оюутолгойн удирдлагуудтай холбогдож тендер түүж, шилдэг ханган нийлүүлэгч болсон байдаг. Товчхондоо, Ж.Баатарсүрэн, түүний эхнэр З.Туул, түүний хүү Б.Гантулга болон охин Б.Сувд нарын хувьцаа эзэмшдэг дараах компаниуд бий. Үүнд:

1.       “Мелопат” ХХК

2.       “Юнайтедпартс” ХХК

3.       “Новатек Интернэшнл” ХХК

4.       “Кемекс” ХХК

5.       “Кемекс-Интернэшнл” ХХК

6.       “Ханбогд Майнинг Транспорт” ХХК

7.       “ЭЭС Трий Инженеринг” ХХК

8.       “Рекс Эхьюпмент” ХХК

9.       “Дриллэкс” ХХК

10.     “Ханбогд Майнинг Сервис” ХХК... зэрэг компаниуд нь шохой, химийн бодис, тос, далд уурхайн хэрэглэдэг ган хадаас, төмөр тор, олон төрлийн кабелнууд, цахилгаан тоног төхөөрөмжүүд, гар багажнууд, сэлбэг хэрэгсэлүүд, урсгал засварын материалууд гээд 15.000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүнийг Оюутолгой компанид нийлүүлж зөвхөн 2024 онд гэхэд ойролцоогоор 2.000.000.000.000 орчим төгрөгийн орлого олжээ.

 Манай улс шиг жижиг зах зээлтэй, жижиг эдийн засагтай ийм улсын хувьд нэг гэр бүлийн эзэмшлийн 10 компани нийтдээ 2 Их наядын орлогыг зөвхөн Оюутолгой компаниас олно гэдэг асар том ар талтай, нууц мэдээллийн сүлжээтэй байна гэсэн үг юм.

                                                                                                                                                                                              Үргэлжлэл бий........


23
angry
1
care
2
haha
0
liked
0
love
1
sad
3
wow

Сэтгэгдэл (22)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
15.235.212.182
2025/03/27
1
0
2,000,000,000,000 -g khurelbaatariin kompanid ogch baikhaar 1000 kompanid ogson bol ayayayaya
Хариулах
66.181.191.182
2025/03/27
0
1
Хог юмаа нрээ төрд гараад ах дүү төрөл садан найзынх нь гэр бүл хүртэл монгрлын баялагт шунаж бузар гараа лавхан шургуулаад авах битгий хэл улам олуулаа ууж идсээр хэтэрлээ. Үнэн бодит ийм аймаар түүхтэй баЖигсадын хөрөнгө мөнгийг хурааж цлсад хөгжих боломжийг олгох хэрэгтэй! Талхаа таллаж авдаг хэсэг бүлэг ядуус өлсгөлөн хүүхдүүдэд ядаж сайн сайхан амьдрах орон байр хотхон барьж нийгмийн тустай хөдөлмөрөөр орон байрных нь төлбөрийг төлүүлж бусдыг нь ч ийм маягаар байранд оруулаад гэр хороолол утаанаасаа салахгзй бол ийм золбин нөхөд улсын мөнгөөр тоглож түмний боломжийг хулгайлсаар дууслаа. Ямар боломж хааж баяжсан тэрийг хүртэх ёстой хүмүүст нь олгож тэгш түвшинд амьдруулдаг нийгэмтэй болмоор байна. Ядуу таряиг амьдруулах биш энэ хүмүүсийн их наядаар идсэн мөнгийг авч сургаж дадлагажуулаад ус дулаантай нийтийн байр барьж бүх гэр хорооллыг хотоос гаргаж алга болгосон цагт утаа түлшний асуудалгүй амар тайван амьсгалж аТайхан амьдрах байх. Гэртэй амьдрах гд бг бол хотоос бүр хол нутаг руу нь явуулах эсвэл хотоос хол гарч амьдрахыг шаардах!зуух яндан түлж байгаад байвал утаа салахгүй
Хариулах
139.5.216.159
2025/03/27
1
0
Хүрэлбаатарыг монгол банкны даргаар тавьж болохгүй. Ажиглахад ОЮУНЭРДЭНИЙН сонгосон томилгоонуудад шударга бус хүмүүс байна. ЯАГААД гэж ОЮУН эрдэнэ хариулах ёстой.
Хариулах
66.181.161.9
2025/03/27
2
0
Хувхай Хүрэлбаатарын гар дүрээгүй газар гэж алга ийм хулгайчийг Оюун-Эрдэнэ монгол банк хариуцуулна гэдэг бол угтаа эд нар мөнгөн й холбоотой гэж бодож байна
Хариулах
66.181.179.253
2025/03/27
0
0
бүх юм хоосон чанартай. тэр их хөрөнгө нэг л өдөр хэрэггүй утгагүй болно.
Хариулах
103.57.93.151
2025/03/26
0
1
Сайт хөгжүүлэлтийн нэг арга л байна. Худал мэдээлэл олонд түгээх
Хариулах
62.55.205.86
2025/03/26
1
0
Энэ их ярвигтай асуудал. Оюутолгой ном журмаараа л тендер зарлаад бараа үйлчилгээ авсан байдаг. Гэмт хэрэг биш. Харин далдуур Ч.Хүрэлбаатар ОТ-д таатай нөхцөл үүсгээд энэ компанид шахаас хийлгэчихсэн байдаг. Нотлох хэцүү, нотлохгүй байхаар яг үнэндээ улс хохирч байдаг, яаж хохирсон гэж үү? ОТ -н хөрөнгө оруулалтын 34 хувийг манай улс төлдөг. Баялаг зүгээр л үнэгүй гадагш урсаж байгаа, яаж гэж үү? Баяжмалаа хятадын компанид хараа хяналт сул нийлүүлдэг, тэр баямалд нь 100 сая долларын алт агуулагдаж байхад 10 сая долларын л алт гарч байна гэж биднийг хуурдаг. Энд л БЭТ томилмоор байгаа юм даа, Даанч дийлэхгүй л дээ, Гадны хүмүүсийн буруу биш шүү, тэдэнтэй нийлсэн төрийн тэжээврүүдийн л буруу шүү. Хувьсгал хэрэгэй.
Хариулах
62.55.205.86
2025/03/26
4
0
Ханбогдод 10 сая доллараар барих боломжтой нисэх буудлыг Ч.Хүрэлбаатар өөрийн хамаарал бүхий компаниар 50 сая ам.доллараар бариулсан, мөнгийг мэдээж ОТ гаргасан гэж 10 хувийн Даваасүрэн зурагтаар ярьж байхыг энэ хоёр дэлдэн чихээрээ сонсоод сууж байсан даа, нэг бол Хүрэлбаатар шоронд орох ёстой, эсвэл хүн гүтгэсэн Даваасүрэн хариуцлага хүлээх ёстой, Манай шүүх цагдаа бүүр нэг таг шүү.
Хариулах
103.212.118.11
2025/03/26
3
0
Шунал гэж хязгааргүй юм даа
Хариулах
202.126.89.208
2025/03/26
7
0
Одоо ОТ-н хангамжийнхан орон нутгийнхаа жижиг тендер лүү ороод эхэлсэн. Орон нутгийн жижиг тендерүүдийг өөрийн карманы компаниудад шахаад эхэлсэн. Хангамжийнхныг бүгдийг солихгүй бол аалзны тор шиг болсон.
Хариулах
185.94.193.210
2025/03/26
2
1
Khurelbaatariin nuuts asar tom erdenesiin awdar bainadaa
Хариулах
23.158.40.61
2025/03/26
6
1
ц.нармандах новш захиалгаар ийм хэдэн ч мэдээ гаргасан чамайг менежер болгохгүй. угаасаа бөгс ухдаг хэний ч араас хутга шааж мэдэх гардаа
Хариулах
146.70.36.250
2025/03/26
8
1
buyteamd naiz gej yabcan bugdiigee araac n hutgalcan
Хариулах
66.181.161.33
2025/03/26
4
0
Amartuvshin, dulamsuren 2 odoo hangalttai idej uulaadaa
Хариулах
15.235.212.182
2025/03/26
3
0
хангамжийн буг сэржмаа "ганбөмбөлөгийн эцэг" нэргүй гээд 2 бузар бий бас баяжуулахын ганболд гэж долларын саятан
Хариулах
103.57.95.209
2025/03/26
3
0
энэ хүмүүсээ сайн шалгаачээ авдаг арга хэмжээ байдаг авмаар байнаа Ч.Хүрэлбаатараа дахиад монгол банзинд оруулж тонуулах гээд байгаам байх даа
Хариулах
103.168.34.172
2025/03/26
0
0
Dulamsuren n henii hun be ? TUZ.n darga nuhuriin huviin hun bish bizdee ?
Хариулах
139.5.219.210
2025/03/26
1
0
Хулгайчуудаа барьж хорио
Хариулах
212.102.51.249
2025/03/26
1
0
Энэ хүрэлбаатар гэж янзийн нэг УВС гичий байнаа
Хариулах
139.5.218.67
2025/03/26
0
1
Энэ залуу аль эртнээс буруу замаар будаа тээсэн. Одоо л дэлбэрэх нь дээ
Хариулах
66.181.183.115
2025/03/26
3
0
Шууд цаазал Хүрэлбаатартай нь хамт
Хариулах
66.181.183.115
2025/03/26
2
0
Цаазал ийм новшуудыг
Хариулах