Моринд чирэгдэж амиа алдсан ХҮҮХДИЙН хэргийг Төв аймгийн Засаг дарга нар улс төржүүлж байна

Admin
2025/03/22

Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байрлах "Урд 61" гэгдэх уяачдын хороололд хүүхэд морины ажил хийх явцдаа мориндоо чирэгдэж амиа алдсан хэрэг гарсан талаар www.isee.mn  сайтад гарсан. Энэхүү мэдээллийн дагуу манай редакциас Төв аймгийн Сэргэлэн сумруу холбогдож, мэдээллийг болсон хэргийг тодруулахад, "ийм  явдал болсон нь үнэн" гэсэн хариуг өглөө.  Мөн албан бус сурвалжийн мэдээллээр, “Энэ хэрэг 2025 оны 3 дугаар сарын 13,14 орчимд болсон хэрэг” гэв. 

Тодруулбал, Монгол улсын ТОД МАНЛАЙ уяач О.Батбилэг, Т.Ихбаяр, Б.Бат-Өлзий нарын галд дээрх золгүй явдал болжээ. Хэргийг одоогийн байдлаар Төв аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа бөгөөд мэдээллийг ихэд нууцалж байгаа аж. Эх сурвалжийн өгсөн мэдээллээр тус аймгийн Засаг дарга нарын өгсөн чиглэлийн дагуу цагдаагийн газар мэдээлэл хийхгүй, хав дарсан байж болзошгүй байгаа гэх. 

Монгол улсын Засгийн газраас "Хурдан морь уралдуулах журам" шинээр батлахдаа аймгийн удирдлагуудад бүрэн эрхийг шилжүүлсэн. Мөн "Хүүхэд хамгааллын тухай хууль"  манай улсад хэрэгжиж эхлээд хагас жил гаруй болж байна. Дээрх хууль, журмын дагуу  аймаг сумын засаг дарга нар хамтарсан баг байгуулж, Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газар, Нийгмийн хөгжлийн хэлтэстэйгээ нягт уялдаатай ажиллах ёстой. Гэвч Төв аймгийн тухайд засаг дарга Л.Төмөрчөдөр, Сэргэлэн сумын засаг дарга Т.Гансүх нар энэ ажилд огт анхаарлаа хандуулахгүй, хамтарсан баг анхан шатны ажлаа хийхгүй удсанаас үүдэж хүүхдийн амь хохирсон харамсалтай хэрэг гарлаа.

Хэрэг гарах үед аймгийн засаг дарга Л.Төмөрчөдөр гадаадад явсан бол харин Сэргэлэн сумын засаг дарга Т.Гансүх хэргийн талаар огт мэдээлэл гаргахгүй байдалтай байгаа юм байна. Энэ хэргийг эргэн тодруулж хүргэх болно. 


7
angry
1
care
0
haha
0
liked
0
love
2
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна