Н.Учрал: E-Business булан нээгдсэнээс хойш давхардаагүй тоогоор нийт 21910 хэрэглэгч 678 үйлчилгээг авсан

Үүрийнтуяа
2023/11/09

ЦХХХ-ны сайд Н.Учрал Нийслэлийн нутаг дэвсгэрт үйлчилгээ эрхлэх 86 төрлийн үйлчилгээг E-Mongolia платформд нэвтрүүлсэн талаар мэдээлэл өглөө. Мэдээллийн үеэр хэлэхдээ: Монгол Улсын засгийн газраас зөвшөөрлийн хуулийг батлан гаргасан. Зөвшөөрлийн хуулин дээр 360 зөвшөөрлийн хуулийг хуульчилсан байдаг. УИХ-ын гишүүд болон иргэд олон нийтийн зүгээс зөвшөөрөл нэртэй олон зөвшөөрөл, зөвшөөрлийн үйлчилгээнүүд улсын хэмжээнд байна. Зөвшөөрөл нь ямар шалтгаанаар гарсан нь тодорхой бус байснаас үйлчилгээ явуулахад хүндрэлтэй байна гэх мэтээр ийм хүсэлт гомдлыг тавьдаг байсан. Тэгвэл өнөөдрийн 1.7 сая хэрэглэгчтэй 36 сая хандалт авчихаад байгаа E-Mongolia систем рүү холбосон. Уг систем рүү ороод үзэхээр E-Business гэсэн булан байдаг. Энэ үйлчилгээг иргэд зөвшөөрөл олгох булан гэж ойлгож байна. Өнгөрсөн хугацаанд 360 зөвшөөрлийг л энэ булангаар олгосноос биш үйлчилгээнүүдийг үйлчилгээ хэлбэрээр нь оруулсан. E-Business булан нээгдсэнээс хойш давхардаагүй тоогоор нийт 21910 хэрэглэгч 678 үйлчилгээг авсан гэсэн статистик тоо байна гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна