Л.Оюун-Эрдэнэ 20 саяын цүнх VS Г.Занданшатарын 90 саяын ноолуурын "ШАХАА"

Admin
2025/06/10

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдад дэмжигдээд буй Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Г.Занданшатар 2019 онд тагнуулын байгууллагынхныг дагуулан буу шийдэм барьж Дундговь аймаг дахь Салхитын мөнгөний ордыг төрд эргүүлэн авсан байдаг. 

Улмаар энэ ордын хайгуул, олборлолт, нөхөн сэргээлт, үйл ажиллагааг хариуцах “Эрдэнэс силвер ресурс” төрийн өмчит компанийг байгуулан, Г.Занданшатар өөрийн зөвлөхөөр ажиллаж байсан “Сэрүүлэг констракшн” ХХК-ийн захирал С.Баярмөнхийг захирлаар нь томилсон юм. 

Энэ үеэс эхлэн төрийн өмчит тус компани Г.Занданшатарын “шахаа” эхэлсэн байх ба түүний нутаг нэгт гар хөл бологсод нь өөрсдийн хамаарал бүхий компаниар дамжуулан их хэмжээний мөнгө гарган авч байсан гэх мэдээлэл байна. 

Тухайлбал, 2022 онд гүйцэтгэх захирал С.Баярмөнх “Эрдэнэс силвер ресурс” ТӨХК-ийн оффисын ажилчдад 90 сая төгрөгийн шууд худалдан авалтаар ноолууран цамц авах гэрээнд гарын үсэг зуржээ. 

Тэрбээр шууд худалдан авалтын гэрээг “Гала кашмер” ХХК-тай хийсэн байх ба харин ажилчдад олгосон ноолууран цамц нь “Нэгүүн кашмер” гэх шошготой тараагджээ. 

Тэгвэл “Нэгүүн кашмер” нь тухайн үеийн УИХ-ын дарга, өнөөдрийн ерөнхий сайд болохоор зүтгэж буй  Г.Занданшатар, түүний гэргий Г.Отгонгэрэл нарынх бөгөөд Г.Отгонгэрэл өөрийн найз Б.Гансувдтай хамтран энэ компанийг байгуулсан байдаг. Тэгвэл “Нэгүүн”-ий цамцыг тараасан “Гала кашмер” ХХК нь Г.Отгонгэрэлийн найз Б.Гансувдын нэр дээр байдаг компани юм. 

Дээрх мэдээллээс үзвэл Г.Занданшатар төрийн өмчит компанид албан тушаалаа ашиглаж, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн нь илтэд байх бөгөөд түүнд гарын үсэг зурж, гүйлгээ гаргасан гүйцэтгэх захирал С.Баярмөнх ч мөн худалдан авах ажиллагааны хууль журмыг зөрчиж тендер сонгон шалгаруулалтгүйгээр ийнхүү их хэмжээний мөнгө гаргасан баримт бий. Гэвч яагаад ч юм энэ хэргийг хууль хяналтын байгууллага, тэр дундаа Авлигатай тэмцэх газар шалгаагүй өнгөрөөсөн байдаг.

Энэ бол Засгийн суудлаа дуусгавар болгож буй Л.Оюун-Эрдэнийн бэрийн 20 сая төгрөгийн цүнхийг дөрөв нугалсан хулгай бөгөөд нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн дүн өөрчлөгдөхгүйн бодит жишээ.

Өөрөөр хэлбэл, бид өнөөдөр шинэ Засгийн тэргүүнтэй болж байгаа ч төр, төсвийн мөнгө идэгч өөр нэгэн фракц руу шилжиж буй хэрэг билээ. Хамтарсан Засгийн газрын тэргүүн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 20 сая төгрөгийн асуудлаас болж суудлаасаа унасан бол шинэ Ерөнхий сайдад 100 дэмжигдэн нөгөөдөр УИХ-аар томилуулах Г.Занданшатар 90 аар тендерийн хулгайн асуудал үүсгээд авсан түүхтэй нэгэн.


3
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна