“Air India”-ын “Boeing 787-8 Dreamliner” онгоц Энэтхэгийн баруун хэсэгт, Ахмедабад хотын нисэх онгоцны буудлын ойролцоо осолдсон билээ. Тус онгоц Их Британийн Лондон хотын Гатвик нисэх онгоцны буудал руу орон нутгийн цагаар Пүрэв гаригийн /2025.06.12/ 13:38-д хөөрсөн боловч 190 метрийн өндөрт гараад дохио тасарчээ.
Зорчигчдын 169 нь энэтхэг, 53 нь британи, долоо нь португал, нэг нь канад хүн байсан.
"Air India"-ийн эзэмшигч "Tata" групп ослоор амиа алдагсдын ар гэрийнхэнд тус тус нэг сая рупи буюу 86 мянган фунт стерлингтэй тэнцэх хэмжээний мөнгө өгнө гэж мэдэгджээ. 1868 онд үүсгэн байгуулагдсан "Tata" групп нь Энэтхэгийн хамгийн том үндэстэн дамнасан бизнес юм. Тус групп нь харилцаа холбоо, батлан хамгаалах, зочид буудал, цахим худалдаа зэргээр дэлхийн өнцөг булан бүрт үйл ажиллагаа явуулдаг конгломерат гэдгээрээ алдартай.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна