Хотын захирагч Х.Нямбаатар, Замын хөгжлийн дарга Б.Одбаяраас тайлбар шаардаж байна

Admin
2025/06/16

ЗАМ, ГҮҮРЭЭ СТАНДАРТЫН ДАГУУ БАРЬЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН ДАРГА Б.ОДБАЯРТ ХАРИУЦЛАГА ТООЦЪЁ

Нийслэлийн Замын хөгжлийн газраас түгжрэлийг бууруулах зорилго бүхий нүхэн гарцыг хийхээр төлөвлөсний дагуу хэд хэдэн уулзварт нүхэн гарц хийсний нэг нь Дүнжингараваас Нарантуул захыг чиглэсэн гарц байлаа. Уг нүхэн гарцыг хийснээр галт тэрэг саадгүй зорчих, мөн автомашинтай иргэд галт тэрэг өнгөртөл хүлээж зогсохгүй болно гэж Замын хөгжлийн газраас мэдэгдэж байсан. Харамсалтай нь ашиглалтад ороод удаагүй байгаа  нүхэн гарц нь стандарт бус болсныг энэхүү үйл явдал харууллаа. Гурван урсгал бүхий уг нүхэн гарцаар гарах гэсэн автобусны өндөр тулж, дээврийн эд анги нь эвдэрч зогсчээ. Замын мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар, ямар ч нүхэн гарц нь гал команд, түргэн тусламжийн машин, автобус багтах  өндрийн хэмжээтэй байх бөгөөд Монгол улсын мөрдөж буй стандартаар 4,5 м өндөр байх шаардлагыг тавьдаг байна. Хэрвээ зөвхөн жижиг оврын машин орох гарц байвал уг нүхэн гарцыг барьж дууссаны дараа өндөр болон өргөний хэмжээг заасан тэмдэг, тэмдэглэгээг заавал байршуулсан байх ёстой аж. Гэтэл уг нүхэн гарцны орох, гарах хэсэгт ямар ч тэмдэг, тэмдэглэгээ байхгүй бөгөөд энэхүү ажлыг хариуцаж хийсэн Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр танаас энэхүү  гарцны стандартын талаар тайлбар хэлэхийг шаардаж байна. Гарцанд автобус гацсан асуудал анхных ч биш, өмнө нь  Алтай хотхон, Нарны хорооллыг холбосон гүүрэн гарцны доогуур ашиглалтад орсон анхны өдөр нь ачааны автомашин мөргөж осол гарч байсан билээ. Иймд сүүлийн жилүүдэд барьж буй нүхэн гарцны стандартыг мөрдөхгүй, хяналт шалгалт тавьж ажиллахгүй байгаа Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаярт хариуцлага тооцох цаг нэгэнт болжээ. Хуурамч дипломтой, хулхи боловсролтой албан тушаалтнууд нарийн мэргэжлийн ажилд наад захын мэдлэг хүрэхгүй байгаагаас болж нийслэлчүүд хохирсоор байх уу?  


1
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.179.211
4 цагийн өмнө
0
0
ЗАМЫН ГАЗРЫН ДАРГА Б.ОДБАЯР ГЭЖ НЯМБААТАР ДҮҮ 2Т АВЛИГА ӨГЧ ДАРГА БОЛСОН. АРХИЧИН БАС ХҮНД МАШИН БЭЛЭГЛЭЖ БАЯРХДАГ ЛУЙВАРЧИНГ ЗАЙЛУУЛАХ ЦАГ БОЛСОН!!!
Хариулах
66.181.177.162
5 цагийн өмнө
0
0
таван шарын дараагийн 10 буудлын нүхэн гарцыэ нэмэр байна уу? Толгойт, ОРБИТ явах тээврийн хэрэгсэл 500 гаруй метр зүүн зүгт илүү яваад эргэдэг болсон. ҮҮНИЙ оронд гүүр барьсан бол арай дээр байжээ.
Хариулах
59.153.112.70
6 цагийн өмнө
0
0
Хөөрхий дөө . Одоо загнаад явчихнаа бас
Хариулах
59.153.112.141
6 цагийн өмнө
0
0
дундаас нь мөнгө унагаах л зорилготой. чанартай хийчихвэл яаж мөнгө унагаах вэ дээ. дараа жил нь засна гээд м бас мөнгө унагаан
Хариулах
103.212.162.149
6 цагийн өмнө
0
0
Ухаангүй ноёнд ургашгүй албад заяна гэдэг болж бна даа.
Хариулах
202.9.47.54
7 цагийн өмнө
0
0
Тэр нийслэлийн авто замын дарга ажлаа өгсөн нь дээр, ийм бүдүүлэг алдааг НАЗХГазар хянаж чадаагүй байх гэж. НАЗХГазрын даргын шууд хариуцах ажил
Хариулах