АН-ын гишүүн Э.Бат-Үүл хотын дарга Х.Нямбаатарт хаяглаж сурагчдын зуны амралтыг ашиглан түгжрэлийг шийдэх боломжтой гэж сануулав. Тэрбээр цахим хуудастаа,
- Хотын дарга Нямбаатарт: Сургуулийн зуны амралтын хугацааг ашиглан замын хөдөлгөөний шинэ тогтолцоо руу шилжин, түгжрэлийн гамшгийг бүрэн шийдэх боломжтой!Үүнд анхаарлаа хандуул. Наймдугаар сарын 27-ноос өмнө амжуулахгүй бол сургуулийн хүүхдийн цугларалт эхэлж энэ боломж алдагдана. Зах замбараагүй газар олгож, Яармаг зэрэг бетонон ширэнгэ бий болгосон намынхаа нөхдүүдийг буруушааж байгаа чинь зөв. Гэхдээ, долоон буудлын эцсийн Сэлбэ төвд өөрөө, Хятадын компануудад давуу эрх олгон бетонон ширэнгэ барьж байна .Хойд зуслангийн зам тэг зогсолт болон хаагдаж, улаанбаатарчууд зусландаа гарах аргагүй болохыг анхаар. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг хятадын наймаачдын “үл хөдлөх хөрөнгийн бирж” болговол манай эдийн засаг доройтоно. Хотынхоо цэцэгт уурлах хэрэггүй. Хот маань маань цэцэрлэгжилтийн стандарт муутай, шороонд дарагдсан хотын тоонд ороод байгаа ухаарч өөд нь татах хэрэгтэй. Жич:Хүмүүсийн шүүмжлэлийг хэрүүлээр бус,сайн ажлаар хариу барьдаг нь хот удирдах соёл юм шүү гэжээ.
Сэтгэгдэл (1)