-ХӨСҮТ-Д АНХ УДАА ДУРАНГААР БӨӨР АВАХ МЭС ЗАСАЛ ХИЙГДЛЭЭ.
-Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай хүртээмжтэй үзүүлэх, төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд ХӨСҮТ-ийн удирдлагын зүгээс тусламж үйлчилгээний нэр төрлийг үе шаттайгаар нэмэгдүүлэх, шинэ технологи, инновацийг нэвтрүүлэхэд чиглэсэн бодлогыг хэрэгжүүлж байна.
-Энэ ажлын хүрээнд бөөрний мэс заслын тусламж үйлчилгээг шинээр нэвтрүүлж, анхны дурангийн аргаар баруун бөөр авах мэс заслыг УХТЭ-ийн бөөрний мэс заслын тасгийн эрхлэгч А. Ханхонгортой хамтран амжилттай хийлээ.
-Цаашид эмчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэн чанартай тусламж үйлчилгээг үзүүлэхээр зорин ажиллаж байна.
Сэтгэгдэл (1)