Өчигдөр буюу 2025 оны 6-р сарын 9-ний шөнө Баянгол дүүргийн 26 дугаар хорооны Нарны хорооллын нэгэн байрнаас эмэгтэй хүн өндрөөс унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа.
Цагдаагийн байгууллагад “Өндрөөс хүн уначихлаа” гэсэн дуудлага шөнийн 00:00 цагийн орчимд ирсэн бөгөөд дуудлагын дагуу очсон цагдаагийн алба хаагчид тухайн эмэгтэй амь насаа алдсан болохыг газар дээр нь тогтоожээ.
Урьдчилсан байдлаар талийгаач эмэгтэй нь амиа хорлосон байж болзошгүй хэмээн үзэж байгаа бөгөөд хэргийн мөрдөн шалгах ажиллагаа одоогоор Баянгол дүүргийн Цагдаагийн газарт үргэлжилж байна. Эх сурвалжуудын мэдээлснээр, уг үйл явдал нь гэр бүлийн таарамжгүй харилцаанаас үүдэлтэй байж болзошгүй ажээ.
Сэтгэгдэл (1)