Гал гарсантай холбоотойгоор бусад цэнхэр урт автобуснуудыг өнөөдрөөс зогсоожээ

Admin
2025/06/20

Өчигдөр өдөр /2025.06.19/ 15.30 цагийн орчимд "Гранд плаза"-гийн хойд уулзварт "Зорчигч тээвэр хоёр" ОНӨААТҮГ-ын эзэмшлийн урт автобус шатсан байдаг. Тус автобус нь 2015 онд нийтийн тээврийн парк шинэчлэлээр Беларус Улсаас орж ирж, үйлчилгээнд явж эхэлсэн.

Өдгөө 10 жил үйлчилгээнд явсан бөгөөд ашиглалтын хугацаа нь дуусаад байсан аж. Энэ оны гуравдугаар сард БНХАУ-ын "Yutong bus" үйлдвэрээс шинээр урт автобуснууд оруулж ирж, үйлчилгээнд явуулж эхэлсэн. Тийм учраас ашиглалтын хугацаа нь дууссан цэнхэр урт автобуснуудыг актална гэж мэдэгдэж байсан ч өчигдрийг хүртэл үйлчилгээнд явж байв.

Тэгвэл гал гарсантай холбоотойгоор бусад цэнхэр урт автобуснуудыг өнөөдрөөс зогсоосон байна.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна