Х.НЯМБААТАРЫН БРОДЮРНЫ АСУУДЛЫГ НАМ ДАРАХААР ИРСЭН Б.ОДБАЯР ГЭГЧ ХЭН БЭ?

Admin
2025/06/12

Хэдхэн хоногийн өмнө чуулганы танхимд УИХ-ын гишүүдийг том дуугаар загнаж, ард иргэдийг автобусаар явах бус машинаар илүү их явж байна, иймд татварыг нэмэх ёстой хэмээн амьдралаас хол тасархай зүйл ярьсан хүн бол Америкт боловсрол эзэмшсэн гэх арвин зузаан намтартай Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр гэгч юм. 

Тэрээр өнгөрсөн жил Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргаар томилогдсон хэдий ч Х.Нямбаатарын бродюрны асуудлыг л нам дарах зорилготой ирсэн хүн гэмээр бродюрноос өөр сэдэв, санал ярьдаггүй. Үүнээс харахад Х.Нямбаатар Б.Одбаярыг цээжээрээ хамгаалж байна гэж хардахаас өөр аргагүй. Учир нь Х.Нямбаатар өмнөх дарга Г.Баярсайханыг “Бродюрны асуудлыг ард иргэдэд хангалттай мэдээлж чадаагүй учир өөрийн эрх мэдлийн хүрээнд ажлаас чөлөөлж байна” гэж мэдэгдээд, яаран сандран Б.Одбаярыг томилсон. Харин түүний намтраас харахад худал хуурмаг хүн болохыг төвөггүй харж болно. 

Тэрээр 2011-2014 онд Америкийн Калифорни мужийн Дэйвис хотын Дэйвисийн их сургуульд иргэний ба автозамын барилгын инженер мэргэжлээр суралцжээ. Хамгийн гайхалтай нь 2011-2014 онд их сургуульд сурч байсан гэх атлаа Сакраменто хотын “Стантек” компанид гүүрийн барилгын суурийн тооцоолол болон хөрсний суурийн тооцооллын инженер мэргэжлээр ажиллаж байсан гэж намтартаа бичжээ. Америкт дээд боловсрол эзэмшинэ гэдэг амар хялбар ажил биш. Тэгээд ч инженерийн боловсрол эзэмшээгүй хүүхдээр бүхэл бүтэн компани инженерээр, тэр тусмаа нарийн мэргэжлийн инженерээр ажиллуулах ямар ч боломжгүй. Гэтэл түүний худал ярих үүгээр дуусаагүй. Дэйвисийн их сургуульдаа 2016-2018 онд геотехникийн инженер ба авто замын барилгын инженерийн магистр хамгаалжээ. Гэтэл бас л суралцаж байгаа атлаа 2017-2018 онд Оакланд хотын “Брозамер энд Уолл” компанид хурдны замын төслийн инженерээр ажилласан гэж намтартаа бичжээ. Бүхий л салбартаа стандартыг яс барьж хэвшүүлдэг Америк улсад хэдийдээ суралцаад аль завандаа ажил хийсэн байж таарах вэ? Инженерийн боловсролоо ч бүрэн гүйцэд эзэмшээгүй байгаа оюутнаар бүхэл бүтэн компани инженерийн орон тоо гаргаж өгөөд, ажлын байраар хангаад байж байна гэдэгт хэн ч итгэхгүй. Дадлага хийх журмаар дээрх компаниудад цагийн ажил хийсэн байж болох ч инженерээр бүтэн цагаар ажилласан гэх нь үнэнд нийцэхгүй. Дээхэн үед Монголд “газар товчилдог хүн” хэмээн домог мэт яригддаг хурдан хүмүүс байсан. Харин орчин цагийн “газар товчилдог хүн”-ээр Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр өрсөлдөгчгүй тодорч байгаа бололтой. Тэр тусмаа Америкийн өөр өөр хотуудад нэгэн зэрэг суралцаад, ажиллаад байна гэдэг ёстой гайхалтай “газар товчилсон” хэрэг болно. Ийнхүү худал хуурмагаар ажил амьдралын гараагаа эхэлсэн тэрээр өөрийгөө ч хуурамч хүмүүсээр тойрон хүрээлүүлдэг.

Нийслэлийн Замын хөгжлийн газрын Зам, барилга, инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Батбилэг нь хуурамч дипломтой болох нь батлагдсаар байхад Б.Одбаяр удаа дараа хамгаалж, хаацайлж авч үлддэг. 

Мөн тэрээр ахлах нягтлан бодогч Г.Энх-Амгалантай үгсэн Яармагийн гүүрийн авто замын ажлыг бүтээн байгуулах ажлын явцад гүүрийн хойт урд талд буюу эхлэл төгсгөлд хийгдэх 36,5 мянган куб.метр газар шорооны ажлын санхүүжилт болох 741,7 сая төгрөгийг “Тотал инж” ХХК, “Мотор сервис” ХХК-иудад тус бүр давхардуулан олгож, Төсвийн тухай хуулийг ноцтой зөрчжээ. Уг газар шорооны ажлыг гэрээ ёсоор “Тотал Инж” ХХК гүйцэтгэх ёстой байтал “Мотор сервис” компанид давхар олгосон нь гүйцэтгэгч талуудын хооронд маргаан үүсгэж байжээ.

 Гэвч өнөөдрийг хүртэл “Мотор сервис” ХХК илүү мөнгө завшсанаа хүлээн зөвшөөрсөн ч 741,7 сая төгрөгийг улсын төсөвт эргүүлэн төлөөгүй байна. Энэ зөрчлийг Нийслэлийн дотоод аудитын холбооноос илрүүлж, төсвийн мөнгийг эргүүлж төлүүлэх шаардлагыг хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл биелүүлсэнгүй. Харин энэхүү зөрчлийг илрүүлсэн аудиторыг албан тушаал бууруулж шийтгэсэн нь гайхалтай. 

Угтаа төсвийн мөнгөнд хяналт тавиагүй, зам гүүрийн ажилдаа хайнга хандсан үндэслэлээр Б.Одбаяр хариуцлага хүлээх ёстой атал өнөөдрийг хүртэл албан тушаалдаа шигдэж, сүүлдээ бүр чуулганы танхимд УИХ-ын гишүүдийг зандарч байгаа нь ёс зүйн хувьд төрийн албанд ажиллах чадамжтай хүн эсэхэд замын салбарынхан санаа зовниж сууна.


13
angry
1
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.188.118
2025/06/24
0
0
Бордюрын бизнесийг маш сайн шалгаж дарга нарыг нь шинэ хуучингүй ухах хэрэгтэй. Бордюраас тэрбумтанууд төрсөн
Хариулах
202.179.27.71
2025/06/18
0
0
Нямбаатар угаасаа уцаар ихтэй залуу. Уг нь их ч ажил санаачлах юм, хийх юм. Гагцхүү тэр хийж буй нөхдүүд нь нэг сэтгэл дутаж байна. хоёрт мэргэшээгүй байна. гуравт нь мэргэжлийн түвшинд байнгын хяналт ажил явагдаж буй цэг болгонд баймаар байна. Нэг үгээр хэлбэл нас багатай, чанаргүй зам, бродюр баригдаж, замын хөвөө дагуулж тарьсан суулгацууд ихэнхдээ лдутуу дулимаг байна. Одоо дарга та өөрөө доод нөхдүүдийн хариуцаж хийлгэсэн, хянасан ажлыг бүүр нэг бүрчлэн шалгаад нэг оновчтой арга хэмжээ авчих. Бүүр болохгүй бол заримы нь ажлаас нь хөө. Нямбаатарт амжилт хүсье. үнэхээр ийм дарга ч /үглээгээс бус/ ховор шүү.
Хариулах
197.211.63.184
2025/06/16
0
0
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Хариулах
103.168.34.120
11 цагийн өмнө
0
0
Huuramch diplomiin ham , ahan duus bj bolohgui yu ? Amerikt bsn l bol mongold oldohgui erdene shuu , daraa n kanad , angli, yapon , solongos shuudee , hamgiin muu muuhai pizdu bol hytad , oros huuguud saldgui novshiin hurshuudh! tiim uu ? Bagabanid ahaa ?
Хариулах
103.145.234.83
Өчигдөр
0
0
Бордюр гэж бичдэг. Сэтгүүлч гуай.
Хариулах
66.181.161.166
Өчигдөр
0
0
Нямбаатараа чи ХУУРАМЧ ДИПЛОМТОО ХҮН АЖИЛ ХИИЛ
Хариулах
120.18.59.66
2025/06/12
0
0
Сургуульдаа сураагүй дээ .Төлбөрөө өгчихөөд л ажил хийж байгаад ирсэн нөхөр байх .
Хариулах
202.126.89.73
2025/06/12
0
0
Будилуулдаг нөхөр байна
Хариулах
103.212.117.25
2025/06/12
0
0
СУРГУУЛИА ДҮҮРГЭСЭН ГЭДЭГ ХУДЛАА ШҮҮ!
Хариулах