Г.Занданшатар: Стратегийн ордуудтай хэлэлцээ хийх ажлыг ард түмний өмнө нээлттэй зохион байгуулна

Admin
2025/06/12

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдад нэр дэвшсэн Г. Занданшатарын асуудлыг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Ч. Лодойсамбуу "Стратегийн ордуудын асуудлаар хариулт өгөөч. Сая баялгаа буцааж авах гээд тэмцэж байсан ганц хүнийг нь огцруулчихсан, УИХ тэр талд нь ажиллачихсан мэт ойлголт төрүүлчихсөн" гэж асуув.

Нэр дэвшигч Г.Занданшатар энэ асуултад "Ерөнхий сайд хуулийн биелэлтийг УИХ-ын өмнө хариуцдаг. УИХ-аар баталсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх нь Ерөнхий сайдын үүрэг. Ашигт малтмалын шударга бус хуваарилалт, ил тод бус байдлаас энэ бүхэн үүдсэн. Ил тод байдал бол шийдэл мөн. Стратегийн ордуудтай хэлэлцээ хийх ажлыг ард түмний өмнө нээлттэй зохион байгуулна" гэж хариуллаа.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.55.188.117
2 цагийн өмнө
0
0
Ганц Оюун-Эрдэнийг огцруулах гэж хуучин, шинэ ерөнхийлөгчид, тэдний төлөөлөл босон залуу гишүүд, баялагийн хулгайчид, тэдний хөлсний жагсашчид, хоолондоо орох 2-р ээлжийхэн гээд бүл тэмцхээрээ махийж, сүүлдээ бүр ерөнхийлөгч нь сан мэнд давхин ирж орцны атман шиг аашлан байж огцруулж санаа нь амарсан. Тэд ажлаа “сайн” хийсэн тул хөлс мөнгөө авч түрүүчээсээ байр саванд орж байгаа сурагтай. Одоо 2-р ээлжийхэн хоолондоо дугаарлаж байна. Улт төр гэж үүнийг хэлнэ. Ард түмэнд юу ч өөрчлөгдөхгүй. Өмнөх он жилүүдэд монголын ард түмэн дарга нараа л бөөцийлж ирсэн. Өөрт нь юу ч наалдаагүй.
Хариулах