18 морио алдсан ч бэлэгний 22 мориороо улсын баяр наадамд оролцоно

Admin
2025/06/18

Морьт харвааны 18 морийг хулгайлж, бойлсон харамсалтай хэрэг гарсан. "Намнаа" морьт харвааны клубын залууст тохиолдсон уй гашууг хуваалцаж, моринд хайртай хүмүүс хүлэг морьд бэлэглэх аяныг зохион байгуулсан юм. Тэгвэл хүмүүсийн бэлэглэсэн 22 мориороо улсын баяр наадамд оролцохоор бэлтгэл сургуулилалтаа хийж байгаа. Үргэлжлүүлэн олон улсын наадамд оролцоно гэдгийг дасгалжуулагч Н.Алтанхуяг хэллээ. Тэдний хувьд 2025 оны зургадугаар сарын 20-ноос эхлэн 14 хоногийн хугацаанд үнэ төлбөргүй морьт харвааны сургалтыг зохион байгуулахаар болжээ.

Одоогийн байдлаар хандивын дансанд 12 сая төгрөг цуглараад байгаа бөгөөд энэ мөнгийг сургалт зохион байгуулахад зарцуулна гэдгийг хэлж байгаа юм.

Монголын морьт харвааны спортыг үүсгэн байгуулагч Б.Болдбаатар өмнө нь хэргийн талаар мэдээлэл өгөхдөө "Маш их харамсалтай үйл явдал боллоо. Бидний аргамаг хүлгүүд найз нөхөд, ах дүүсээс ялгаагүй байсан. Арай ч ийм хурдан бүх морьдыг махалчихна гэж бодоогүй. Энэ морьд дотор улсын аварга шалгаруулах тэмцээн болон олон улсын тэмцээний аваргууд унаж байсан сайхан хүлгүүд байсан. Бас энэ сайхан монгол ёс, өв уламжлалыг хөгжүүлэхээс гадна төрийн их наадам, олон аймаг, сумдын ойн түүхэнд бичигдэжүлдсэн амжилтыг гаргаж, кино урлагт хүчин зүтгэсэн байсан. Би сүүлийн гурван шөнө морьдынхоо цустай толгойг зүүдлээд унтаж чадсангүй.

Энэ хүлгүүд манай морьт харвааны анхны ууган клубын нэг "Намнаа" академийн дайчдын морьд байсан. Морьдыг эмнэг догшин байхаас нь хамт сургасан.

Морьдыг хөөж байгаа бичлэгийг харах болгонд нулимс бүрэлзэж байсан. Адуу хулгайлсан хүмүүс GPS төхөөрөмжийг нь салгаж, Айдсын давааны цаана хаячихсан байсан. Бид маргааш өглөө нь адуу нуусан шугуйд очиж чадсан. Тэр шөнөжингөө таван машинтай хайж, үүрээр Төв аймгийн Бүрэн, Баян-Өнжүүл суманд андаж, хайсан. Морьт харвааны дайчид маань 2030 оны ДОХА-гийн их наадамд оролцоно. Тэгээд 2032 онд олимпийн наадамд оролцохоор төлөвлөснөөс гадна 2025 оны наймдугаар сарын 20-нд Монголд 17 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулна. Энэ тэмцээнд оролцох Монгол Улсын шигшээ багийн тамирчид болон дэлхийн шилгүүд унах сайхан хүлгүүд байсан" гэдгийг онцолсон юм.


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.95
6 цагийн өмнө
0
0
ТА БҮХЭНДЭЭ АМЖИЛТ ХҮСЬЕ.УЛСЫН БАЯР НААДАМДЫН БЭЛТГЭЛД АМЖИЛТ ХҮСЬЕ
Хариулах