Баялгийн сангийн тухай хууль батлагдаад жил гаруйн нүүр үзэж буй. Энэ хууль батлагдсанаар төр өөрийн хөрөнгөөр хайгуул хийж нөөц тогтоогдсон Стратегийн орд эзэмшигч болон уул уурхайн салбарт үйл ажиллагаагаа явуулж буй төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой, ашигтай ажилласан ААН-үүдээс орлого төвлөрүүлж, гурван сангаараа дамжуулан иргэдийнхээ амьдралын чанарыг сайжруулах боломж бүрдсэн. Энэ хуулийн төсөл батлагдсанаар уул уурхайн салбарт үйл ажиллагаагаа явуулж буй Монголын томоохон компаниуд чухам яаж газар доорх байгалийн баялгийг хувийн эзэмшилд авсан бэ гэх асуудал хөндөгдөж эхэлсэн. Үүнд хамгийн нэгдүгээрт “Эм Си Эс” группийн Ж.Оджаргалын "Энержи Ресурс" группийн асуудал зүй ёсоор яригдсан билээ. Тавантолгойн чулуун нүүрсний бүлэг ордоос "Ухаа худаг"-ийг хувьдаа шилжүүлсэн гэх асуудлыг Засгийн газраас судлуулахаар Хууль зүйн сайд О.Алтангэрэлээр ахлуулсан ажлын хэсэг гаргаж, Хууль бус байжээ гэж дүгнээд УИХ-д өргөн барьсан. Гэвч одоог хүртэл төр өөрийн баялгаа эргүүлэн авч чадахгүйгээр барахгүй энэ ажлыг эрчимтэй хийж байсан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар нуран унасан.
Чухам МУ-ын 33 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар унавал хэнд ашигтай вэ? Мөн Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг хэн унагаасан бэ? УИХ-ын гишүүдийн хэн нь итгэл хүлээлгэхгүй гэж кноп дарав, жагсаалын цаад эзэн чухам хэн байв.
Өнөөдөр Хууль бусаар улсын хөрөнгийг хувьдаа авсан “Ухаа худаг” ордыг төр эргүүлэн “Энержи ресурсээс” авч чадах эсэх нь тодорхойгүй хэвээр үлдээд байна. Учир нь “Эм Си Эс”группийн мөнгөний хавханд орсон гишүүд УИХ-д суун хууль баталж сууна. Тодруулбал Таван толгойн ордоос ч том, Улсын мөнгөөр нөөцийг нь тогтоосон “Ухаа худаг” ордыг хууль бусаар хувьдаа авсан “Эм Си Эс” группийн ТУЗ-ийн дарга Ж.Оджаргал УИХ-ын гишүүдийг мөнгөөр худалдаж тэдний кнопыг алсаас удирдаж байна.
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар 5 намын 126 гишүүнтэй анхны парламентыг бүрдүүлсэн. Сонгуулийн тухай хуульд сонгуульд нэр дэвшигчид иргэн 10 сая төгрөг, хуулийн этгээд 30 сая төгрөгөөс хэтрэхгүй хандив өгөхөөр тусгасан байдаг.Мөн Сонгуулийн тухай хуулийн 56.1.1-д гадаад улс буюу гадаадын байгууллага, олон улсын байгууллага, гадаадын хөрөнгө оруулалттай байгууллага, төрийн болон орон нутгийн өөрөө удирдах байгууллага хандив өгөх авахыг хориглосон байдаг. Харин “Энержи ресурс” группийн үндэсний компани биш, харин гаднын хөрөнгө оруулалттай компани юм.
“Энержи ресурс” ХХК нь 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд нэр бүхий гишүүдэд 360 сая төгрөг, харин тус компанийн охин компаниуд болох “Тавантолгой нисэх буудал” 300 сая, “Ухаа худаг ус хангамж” 260 сая, “Юнайтед пауэр”, “Тавантолгой цахилгаан станц, ус хангамж” ХХК 270 сая төгрөг тус тус хандивласан байна.
Дээрх компаниудаас хандив авсан УИХ-ын гишүүдийг жагсаавал,
-Л.Энх-Амгалан 450 сая,
-Б.Тулга 100 сая,
-Э.Болормаа 100 сая,
-Д.Ганбат 100 сая,
-Ц.Даваасүрэн 70 сая,
-Ц.Идэрбат 90 сая,
-Н.Наранбаатар 170 сая,
-Б.Пүрэвдорж 170 сая,
-Ц.Баатархүү 30 сая,
-Н.Учрал 270 сая,
-Д.Цогтбаатар 100 сая,
-Р.Эрдэнэбүрэн 70 сая төгрөг гэх мэтээр урсана
Харин хандив өгсөн Эм Си Эс-ийн охин компаниуд ч мөн гаднын хөрөнгө оруулалттай компани юм.
Чухам “Эм Си Эс” групп яагаад сонгуульд нэр дэвшиж буй нөлөө бүхий улстөрчдийг санхүүжүүлэхэд хүрэв.Таван толгойн ордыг 20 хувийн нөөцтэй гэдэг бол “Эм Си Эс”группийн хууль бусаар олж авсан “Ухаа худаг” орд 80 хувийн нөөцтэй. Тэд УИХ-д хууль батлах гишүүдийг мөнгөөр худалдан авч өөрт ашигтай шийдвэрүүдийг гаргана. Өөрөөр хэлбэл баялгийн сангийн хуулийг баталж хэрэгжүүлж эхэлсэн Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг унагах нь Эм Си Эс-д хамгийн их ашигтай. Үүнээс үзэхэд "Эм Си Эс" групп төрд эрх мэдэлтэй, сайд болох магадлалтай гишүүдэд их хэмжээний мөнгө атгуулж гишүүн болсных нь дараа аливаа орд газар, тендер зэрэг олон асуудлууд тэдгээр гишүүдийн хурууны үзүүрээр шийдэгдэх учир энэ их хэмжээний мөнгийг бидний хэлж заншсан авлигал мэтээр өгсөн байгаа юм. Өөрөөр хэлбэл “Эм Си Эс” групп УИХ-ын нөлөө бүхий гишүүдэд сонгуулийн хандив нэрийдлээр мөнгө өгснөөр тэний хууль батлах кнопыг худалдаж авсан гэж хэлж болно.
МУ-ын Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх санал асуулгыг нууцаар явуулах болсон нь эндээс тодорхой харагдаж байгаа юм. Одоогийн 126 гишүүн дотор хэд нь“Эм Си Эс” группийн нөлөөнд автсаныг Засгийн газраа унагаах кнопоос харж болох биз ээ. Цүнхний хэргээр Засгийн газрыг унагааж чадсан юм чинь “Эм Си Эс” группээс хууль бусаар хандив авсан нэр бүхий дээрх гишүүдийг татах цаг болсон. Учир нь газар доорх байгалийн баялаг бол ард түмний өмч болохоос биш хэн нэгэн бизнесмений хувийн өмч биш билээ. Иргэн бүр Ухаа худгаас эхлээд улсын төсвөөр хайгуул хийсэн орд газруудаас Таван Толгойтой адил хувь эзэмших эрхтэй бөгөөд үүний тулд худалдагдсан гишүүдийг татах цаг хэдийн болжээ.
Сэтгэгдэл (6)