​Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр: Гол нь хүлээн зөвшөөрөгдөх, ЛИСТНИЙХЭН маань ХОЙШООГОО сууцгаа даа

Admin
2025/06/16

Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр: Гол нь хүлээн зөвшөөрөгдөх, ЛИСТНИЙХЭН маань ХОЙШООГОО сууцгаа даа

Орос Украйны дайн, Энэтхэг Пакистаны мөргөлдөөн, Иран Израйлын үл ойлголцол, Хятад Тайваны зөрчил, Трампын худалдааны хориг дэлхийн бүх улс орны эдийн засагт сүүдрээ унагаж байна.

Эрх барьж буй МАН маань иймэрхүү гадаад орчноос хамааралтай эдийн засгийн хямралаас гадна улс төрийн хувьд парламентад 43 суудалтай АН гэсэн том сөрөг хүчинтэй болов. Өчигдөрийн хамтрагчид өнөөдрийн сөрөг хүчин болов. Ийм үед ажлаа мэддэг, асуудлын шийдлийг олдог С.Амарсайхан,С.Бямбацогт, Б.Чойжилсүрэн, Б.Жавхлан, Л.Энх-Амгалан, Б.Батцэцэг, Б.Дэлгэрсайхан, Ж.Энхбаяр, Т.Мөнхсайхан нараа улируулж ажиллаасай. Өнөөдөр тэднийг элдвээр шүүмжилдэг ч, илүү ажиллах шинэ гишүүд ховор. Тэдэн шиг асуудлаа сөрөг хүчинд ч, ард иргэдэд ч тайлбарлаж ойлгуулах гишүүд цөөн.

Үүнтэй зэрэгцээд парламентад листээр орж ирсэн гишүүд сайд болохоор өргөх бичиг барьсан тухай сошиалаар шуугижээ. Үнэндээ парламентад листээр орж суусан гишүүд өнгөрсөн нэг жилд улс төр хийх нь байтугай улс төрөө ч ойлголгүй нэг жилийг өнгөрөөв. Зарим нь намын даргынхаа эсрэг ажилласнаа “улс төр” гэж эндүүрэв.

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн хамгийн том алдаа бол “салбар бүрт хүлээн зөвшөөрөгдсөн, нэр цэвэр” гэдэг шалгуураар улс төрийн ямар ч мэдрэмжгүй нөхдүүдийг листээр парламентад оруулсан явдал. Тэднийг листэд орууллаа гээд МАН илүү санал аваагүй. Авдаг саналын хувиа л авсан. Сая Л.Оюун-Эрдэнэ даргын талаарх гүтгэлэг гарахад листнийхэн ямар ч галын дэмжлэг үзүүлж чадаагүй. Зарим нь бүүр “дахиж л битгий дуугараасай” гэж бодтол нэрмээс болж, буруу зөрүү ярьж, асуудлыг томруулсан. Листээр ороод сайд болвол анхан шатны гишүүд амаа билүүдэж, намын эв нэгдэлд улам л ан цав үүсэхээр байна. Цаашид листээр орогсод биш ард түмний мандатыг авсан, ядаж л тойрогтоо хүлээн зөвшөөрөгдсөн гишүүд сайд болж хэвших нь зөв.

Тэгээд туршлагатай  сайд нараа “гулсуурын сайд” гээд гөвж өгчээ. Тэд хэрэв хүсвэл шинэ гишүүдийг хэд давсан улс төр хийж чадна л даа. Тэгэхгүй тайван сууцгааж байгаа биз. Тийм л хүмүүсээ дэмжээсэй.


1
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.181.90
1 цагийн өмнө
0
0
Лалараа үхсэн ацны чинь Чойжилсүрэн
Хариулах