Монголбанк, Швейцарын “Хариуцлагатай алтны холбоо" болон “Аргор Хераиус” алт цэвэршүүлэх үйлдвэртэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Энэ хүрээнд талууд жижиг, дунд алт олборлогчид болон бичил уурхайчдын олборлосон алтыг Олон улсын үнэт эдлэлийн компанид түүхий эдээр нийлүүлэх юм. Энэ нь манай улсын алтны олборлолт, нийлүүлэлтийн сүлжээ нь ил тод, найдвартай гэдгийг илэрхийлнэ. Мөн алт олборлогч бичил уурхайчдад тушаасан алтны кг тутамд урамшуулал олгох аж. Эхний ээлжинд Булган аймгийн хэмжээнд үйл ажиллагаа эрхэлж буй жижиг, дунд алт олборлогчид болон бичил уурхай эрхлэгчдийг хамруулсан төслийн эхний шатны ажлуудыг гүйцэтгэнэ. Ингэхдээ тус аймаг дахь Монголбанкны хэлтэс, Стандарт, хэмжил зүйн газрын Үнэт металын сорьцын хяналтын газрын үнэт металын сорьц тогтоох лаборатори зэрэг байгууллагатай хамтран ажиллахаар төлөвлөжээ.
Сэтгэгдэл (1)