Шинэ Засгийн газрын сайд нарын нэрс цахим орчинд хөвөрсөөр байгаа ч МАН дотроо тохироогоо бүрэн хийгээгүй тул бүлгийн хурлаа хойшлуулсан гэх.
Энэ өдрүүдэд дараагийн засагт орох чинхүү хүсэлтэй гишүүдийн амбиц олон талаар харагдаж бас уншигдаж байгаа. Мөн шинээр сонгогдон парламентад орж ирсэн 30 гаруй гишүүд хуучин сайд нараа дахин сонгохгүй байх албан бичгийг ч Ерөнхий сайд Г.Занданшатарт хүргүүлсэн нь олон нийтийн инээдийг хүргээд авлаа. Учир нь тэдний энэ бичгийн цаадах нарийн учиг буюу сайд болох нууцхан хүсэл зухалзаж байгааг мэргэн ард мэдчхэв бололтой.
Сайдад хэвээр үлдэх хүн байхгүй нь гэсэн шүүмжлэл ч оргүй хоосон үг биш. Тэрхүү байж боломгүй сайд нарын нэг нь ЭМ-ийн сайд Тогмолын Мөнхсайхан юм. Тэрээр сайдын суудлаа олон тэрбумаар худалдан авч өдгөө Эрүүл мэндийн салбарт хунтайжийн суудалд суусан.
Хамгийн их анхаарал татаж байгаа асуудал Монгол улсад Эд эртхэн шилжүүлэн суулгах агентлагтай болох төслийн хүрээнд баригдаж эхэлсэн 140 тэрбумын өртөгтэйгөөр сүндэрлэх 11 давхар эмнэлгийг давхарыг нь идэх замаар шууд доошлуулж өдгөө 3 давхар эмнэлэг барих төсөл гээд сууж байна. Улсын төсвөөс 42 тэрбум төгрөг авч барилгын ажил эхлүүлсэн ч салбарын сайд нь төслийн мөнгийг цавчиж 3 эмнэлэг барьна гээд сууж байгаа нь албан тушаалын хэрэг мөн.
Энэ сайд салбараа шат дараатайгаар цэгцэлнэ гэх боловч үнэндээ эрүүл мэндийн салбарт олон асуудлыг нэг дор шийдэх эмнэлгийн барилгын төслийн мөнгөнөөс халааслан сууна.
Хэрэв Монгол улсад хууль хэрэгждэг бол Т.Мөнхсайханг суудлаас нь хуулж албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, Улсын төсвийн мөнгө шамшигдуулсан, тендер гувчуулсан, зохиомол хэрэг үүсгэсэн, захиалга өгсөн, бусдыг Эрүүгийн гэмт хэрэгт гүтгэсэн зэрэг олон зүйл ангиар шалгаж, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх байлаа. Атал түүнийг мөнгө эрх мэдэл хамгаалсаар байгаа нь нууц биш.
Сэтгэгдэл (4)