АНУ-ын арми Иранд агаарын цохилт өгснөө зарлалаа

Admin
2025/06/22

Орон нутгийн цагаар Ням гаригийн өглөө (2025.06.22) АНУ-ын арми Ираны ФордоНатанзИсфахан дахь цөмийн байгууламжид агаарын цохилт өгчээ. “Truth Social” цахим платформоордамжуулан АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампагаарын цохилт өгсөн гэдгээ мэдэгдсэн байна. Тэрбээр мэдээллийн “Axios” агентлагт хэлэхдээ, энэхүү цохилт нь маш амжилттай болсон бөгөөд Израиль одоо илүү аюулгүй болсон гэж мэдэгджээ. Мөн тэрбээр оройны 22:00 цагт олон нийтэд албан ёсоор мэдэгдэл хийхээр төлөвлөсөн байна. Ираны цөмийн хөтөлбөрийг устгах Израилийн хүчин чармайлтыг дэмжих гэж Трампшууд хөндлөнгөөс оролцох шийдвэр гаргасан нь Ойрхи Дорнод дахь хурцадмал байдал түүхэнд тэмдэглэхүйц онц ноцтой үйл явдал гэж шинжээчид үзэв.

Цаашид Тегераны хүчин АНУ-ын бүс нутаг дахь цэргийн ангиуд руу халдаж магадгүй гэж таамаглаж байна.

“Axios”-ийн мэдээлснээр, Трамп Бямба гаригийн орой Цагаан ордны нөхцөл байдлын танхимд үндэсний аюулгүй байдлын багтайгаа уулзаж, агаарын цохилт өгөх шийдвэрт хүрсэн байна. Дараа нь Иранд цохилт өгөхөөсөө өмнө Израильдмэдэгджээ. Израилийн өөр нэг өндөр албан тушаалтан “Axios”-д хэлэхдээ, “B-2” үл үзэгдэх бөмбөгдөгч онгоцнуудыг цохилтод ашиглажээ.

АНУ агаарын цохилт өгөхөөс нэг хоногийн өмнө Йемений зэвсэгт хүчин АНУ-Израилийн хамтарсан аливаа түрэмгийллийн эсрэг хариу арга хэмжээ авна гэж сануулж байжээ. Тодруулбал, Ираныг онилсон тохиолдолд Улаан тэнгис дэх Америкийн хөрөнгөд халдах болно гэж мэдэгдсэн байна.

Йемений цэргийн албан тушаалтнууд мэдэгдэлдээ, "АНУ-Израилийн Иран руу хийсэн аливаа халдлага нь зөвхөн нэг үндэстэнд халдаж байгаа хэрэг биш, харин бүс нутагт бүрэн хяналт тогтоох алхам юм. Энэхүү түрэмгийллийн өмнө чимээгүй байх нь эрх чөлөө, нэр төрөө алдахтай адил юм" гэжээ.

Мөн "Хэрэв АНУ Израильтай нэгдэн Иран руу довтлох юм бол бид Улаан тэнгис дэх түүний хөлөг онгоцнуудыг онилно" гэж анхааруулж, дайсагнасан бүх хөдөлгөөнийг анхааралтай ажиглаж, Йемений бүрэн эрхт байдлыг хамгаалахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авахад бэлэн гэдгээ мэдэгдсэн байдаг.

ЭХ СУРВАЛЖ: AXIOS


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.222
1 цагийн өмнө
0
0
Ер нь дайн болохоор л амиарак хождог ашиг олдог Ираныг бараг газрын хөрснөөс арчсан ойрхон дорнод гэж мөнч их нүгэл хийсэн улс байнаа АНУ ын зуулаглаа
Хариулах