УИХ-ын Дэд дарга С.Одонтуяа болон Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн Э.Цэцэгсайхан, Р.Оюун-Эрдэнэ нар Гандантэгчилэн хийд дэх хүчирхийллийн асуудлаар мэдээлэл өглөө.
Энэ үеэр С.Одонтуяа “Бид энэд маш нухацтай хандах хэрэгтэй. Бусад сургууль байгууллагад сонголт байдаг. Харин шашны сургуульд төдийлэн бусад боломж олдоод байдаггүй учраас сургуулиас хөөгдөх, хасагдах тохиолдолд өөр сонголт олддоггүй. Ийм болохоор маш олон хүчирхийллийн асуудал нуун дарагдсан. Тиймээс үүнд ээжүүд, эцэг эхчүүд нухацтай хандах хэрэгтэй. Бид цаашдаа Монгол Улсад ийм хэрэг гарч эхлэх төдийд л хариуцлага тооцож, мөрдөж, гэмт хэрэгтнийг олж тогтоох хэрэгтэй. Иймээс энэ чиглэлээр ажиллаж байгаа эмэгтэйчүүд томоохон аян өрнүүлнэ” гэлээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна