Нөөцийн махны үнийг хуучнаар буюу үхэр 15 мянга, хонь 13 мянган төгрөгийн үнээр борлуулахаар боллоо

А.Булганчимэг
2026/05/18

Засгийн газрын хуралдаан болж, олон нийтэд мэдээлэл өглөө.

ЗГ-ын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр: Нөөцийн мах худалдаалах 375 цэг байна. Үүний 250 цэгт сүүлийн нэг сарын хугацаанд нөөцийн мах ирээгүй. Компаниудаас байгаа гэх 1400 тонн махыг яагаад худалдаалахгүй байгааг тодруулахад, “Нийслэлийн ерөнхий менежерээс худалдаалахгүй байж бай” гэсэн чиглэл өгсөн гэж танилцуулсан. Энэ асуудал бол зохион байгуулалттай байж болзошгүй махны үнийн өсөлтөд нөлөөлөх ажиллагаа байсан байж болзошгүй.


Яг сарын өмнө нөөцийн махны үнийг нэмж үхрийн махыг 18 мянга, хонины махыг 15 мянган төгрөг болгоод байсан юм. Тэгвэл өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар энэ үнийг буцаан буулгаж хуучин үнээр нь буюу үхэр 15 мянга, хонь 13 мянган төгрөгийн үнээр зарагдахаар болж байна.


0
angry
1
care
0
haha
3
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.88.185
2026/05/19
0
0
Nootsiin mah ni tegeed haana baihuu
Хариулах
202.9.41.106
2026/05/18
0
0
Hezee zaragdaj ehlehiin
Хариулах
59.153.115.144
2026/05/18
0
0
хаана бна дэлгүүрт байхгүй шүү дээ
Хариулах