НИТХ: Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэж байна

Admin
2026/05/18

НИТХ –ын өнөөдрийн /2026.05.18/ хуралдаанаар нийт 28 асуудал хэлэлцэж байгаагийн дотор Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгон өөрчлөх, "Улаанбаатар байгалийн хий” ХХК-ийн барилга байгууламж, тоног төхөөрөмжийг худалдан авах тухай, Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнгийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай болон Сүм, хийдийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацаа сунгах тухай мөн Тээврийн хэрэгслийн зогсоолын байршлын жагсаалт батлах тухай зэрэг асуудлууд байгаа юм.

Дашрамд дурьдахад, Гандан орчимд 55 га газарт 1800 айл амьдарч байгаа бөгөөд нийт 700-800 нэгж талбарыг бүхэлд нь чөлөөлж, Нийслэлд хамгийн томд тооцогдох жишиг цэцэрлэгт хүрээлэн болгохоор төлөвлөж, оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх ажил эхлээд байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.179.11
2 цагийн өмнө
0
0
Нийслэлд олноор нь цэцэрлэгт хүрээлэн байгуулах хэрэгтэй.
Хариулах
103.212.162.93
5 цагийн өмнө
0
0
Барилга барих байхөө
Хариулах