Эрүүл мэндийн сайд Э.Батшугар "Эрүүл мэндийн яамны салбар 16 эмнэлэг үр өгөөжгүй худалдан авалт хийсэн байна. Эдгээр эмнэлгүүд жилд дунджаар 350-400 тэрбумын худалдан авалт хийдэг. Судлаад үзэхээр ижил эмийг нэг эмнэлэг 1,8 саяар өөр нэг эмнэлэг 3 сая төгрөгөөр, 3,7 саяар худалдан авалт ч хийсэн байна. Иймд нэгдсэн худалдан авалтыг хийдэг болно" гэв. Мөн "Улаанбурхан МУ-д байхгүй устчихсан өвчин байсан. Өнгөрсөн оны 2 сард Вьетнам улсаас зөөвөрлөгдөн ирж, дэгдэлт эхэлсэн. Өнөөдрийн байдлаар өдөрт 10-20 хүүхэд энэ өвчнөөр өвчилж байна. Эдгээр хүүхдийн 70 хувь нь вакцинд хамрагдаагүй учраас вакцинд хамрагдах нь чухал" гэсэн юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна