2026 оны “Элсэлтийн шалгалт”-ын онлайн бүртгэл https://eyesh.eec.mn/ цахим хуудсаар явагдаж байгаа ба Улаанбаатар хотын цагаар 05 сарын 15-ны 18:00 цагт дуусах тул бүртгүүлж амжаагүй болон шалгалт өгөх хичээлээ сонгож, төлбөр төлж баталгаажуулаагүй шалгуулагчид дээр заасан хугацаанаас өмнө бүртгэлээ баталгаажуулна уу.
Элсэлтийн ерөнхий шалгалтыг зургаадугаар сарын 25-28-ны өдрүүдэд зохион байгуулах юм.
Бүртгэлийн хугацаанд та бүхэн шалгалт өгөх хичээлээ нэмэх боломжтой. Бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй болно.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна