ХЭРГИЙН ЯВЦ: Дөрвөн жилийн турш хуулийнхнаар шалгуулсан ХӨСҮТ-ийн захирал асан Б.Нямхүүг шүүхээс хоёр дахь удаагаа цагаатгав

А.Булганчимэг
2026/05/07

Д.Нямхүү нь ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Д.Бархүүгийн үүсгэн байгуулсан компаниас компьютер томографын хуучин аппаратыг өндөр үнээр худалдан авсан гэх хэрэгт холбогдсон. 

Ийнхүү Эрүүл мэндийн яаманд их хэмжээний хохирол учруулсан (400 сая төгрөгийн санхүүжилт) гэж үзэн Авлигын эсрэг болон Төрийн албаны тухай хууль зөрчсөн гэж буруутгагдаж тэдэнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2026.05.07/ боллоо. Өнөөдөр ХӨСҮТ-ийн захирал асан Б.Нямхүү, Д.Бархүү нарт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэн шүүхээс хоёр дахь удаагаа цагаатгалаа.

Шүүхийн үйл явц: Түүнийг 2021 онд Эрүүл мэндийн сайдын тушаалаар ХӨСҮТ-ийн захирлын албан тушаалаас чөлөөлсөн байдаг. Харин АТГ-аас Д.Нямхүүг 2022 оны нэгдүгээр сараас шалгаж эхэлсэн. Улмаар Нийслэлийн прокурорын газраас уг хэрэгт 2023 оны аравдугаар сард яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.

 Харин 2024 оны 12 дугаар сард анхан шатны шүүх анх тэднийг цагаатгасан.

2025 оны 2 дугаар сард Давж заалдах шатны шүүх уг цагаатгах тогтоолыг хэвээр үлдээсэн. Улсын дээд шүүх өмнөх шатны шүүхийн шийдвэрүүдийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан.

 2026 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн шүүх хуралдаанаар ийнхүү дахин цагаатгасан нь энэ байлаа.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна