З.Мэндсайхан: Ерөнхий сайд миний хурдыг гүйцэж ажиллах хүн хэрэгтэй гэж хэлсэн, би ажиллаж чадна

Admin
2026/04/03

Өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл сайд нарыг томилох асуудлаар хуралдаж, шийдвэр гаргасан. Тэгвэл Сангийн сайдаар томилогдсон З.Мэндсайхан өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрээр "МАН-ын удирдах зөвлөл хуралдаад Сангийн сайдад намайг нэр дэвшүүллээ. Намайг өмнө нь Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байсан, эрчим хүний яамны Төрийн нарийн бичгийн дарга, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга, салбарын сайдаар ажиллаж байсан туршлагыг хараад намайг Сангийн сайдад танилцуулсан. 

Ерөнхий сайд миний хурдыг гүйцэж ажиллах хүн хэрэгтэйг гэж хэлсэн, би ажиллаж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Хүлээж байгаа нөхцөл байдал хүнд байна" гэсэн юм. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна