Хэргийг тодруулбал, Б.Эрдэнэбат Эба Монгол газар шиг ХХК-иараа нэгэн компанитай гэрээ байгуулж, 200 гаруй сая төгрөгийн хөрөнгө татан, орон нутагт 700 орчим га талбайд тариалалт эрхэлжээ. Гэвч хөрөнгө оруулагч тал оруулсан хөрөнгөө нэхэмжилж, шүүхэд ханджээ.
Б.Эрдэнэбатыг прокурорын зүгээс залилах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүхээс уг хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгажээ. Харин хохирогчийн зүгээс давж заалдсаар өнгөрсөн долоо хоногт Улсын дээд шүүх уг гомдлыг хянаж үзэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.
Эрүүгийн хуулийн 17.3-2.2-т
-Бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна