ХЭРГИЙН МӨРӨӨР: УБЕГ-ын ажилтнууд хууль бусаар "Хайрхан Чех" ХХК-ийн 2 тэрбумын үл хөдлөх хөрөнгө, компанийн эрхийг өмчлөгчид нь мэдэгдэлгүйгээр өөр хүнд шилжүүлсэнд хэн ч хариуцлага хүлээсэнгүй

Admin
2026/05/25

Жишээ нь та төрсөн эцгээсээ компанийг нь өвлөж аваад нэр дээрх хотын төвийн том объектыг эзэмшдэг байж байгаад нэг л өдөр хөндлөнгийн хүнд эд хөрөнгөө алдсан байвал яах вэ? Яг ийм явдал иргэн Х.Сонинцэцэгт тохиолдсон бөгөөд одоог хүртэл өөрийн өмчлөлийн объектоо нэвтэрч чадахгүй, шүүхийн гаргасан шийдвэрийг улсын бүртгэл эсэргүүцэж хууль бусаар компанийг өөр хүнд шилжүүлсэн хэвээр байна. 

Асу.мн сайтын редакцаас хоёр дахь үнэн эрэн сурвалжлах нэвтрүүлэгт Х.Сонинцэцэгийн хэрэгтэй холбоотой шүүхийн хууль бус үйлдлийг дэлгэрэнгүй мэдээлсэн байдаг. https://www.facebook.com/share...

Тэгвэл тухайн асуудал одоог хүртэл хуулийн дагуу шийдвэрлэгдээгүй байгаа бөгөөд хохирогч тал 10 жилийн хугацаанд 2 тэрбум төгрөг, цаг хугацаагаар хохирсоор өдийг хүрсэн. Иймд бид энэ удаад хохирогчоос тус хэрэгт холбоотой улсын бүртгэлийн ажилтнуудын хууль бус үйлдлүүдийг тодруулан хүргэж байна. Хамгийн гол нь тус хэрэгт захиргааны хэргийн гурван шатны шүүх хохирогч Х.Сонинцэцэгийн талд шийдвэр гаргасан ч улсын бүртгэлийн ерөнхий газар үүнийг үл тоон компанийн эзэмшигчийн нэрийг өөрчилсөн байна. Тухайн хэрэг 2016 оноос хойш хуулийн байгууллагад шалгагдаж 12 удаагийн шүүхийн шийдвэр гарсны 11 нь хохирогч Сонинцэцэгийн талд шийдвэрлэсэн байдаг. Гэтэл энэ олон шүүхийн шийдвэрийг үл тоон улсын бүртгэлийн ерөнхий газар өдгөө Хайрхан компанийн өмчлөгчид Сарантуяагийн хүүхдийг бүртгэсэн хэвээр байна. Энэ асуудал зөвхөн нэг хүнд тулгарсан хэрэг биш бөгөөд цаашдаа ч хэн нэгэн өөрийн өмчийг мэдэлгүйгээр булаалгах эрсдэлтэй шударга бус нийгэмд бид бүхэн амьдарч байгаагийн илрэл юм.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна