Улаанбаатар хотын захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Мөнхбат мэдээлэл өглөө. Тэрбээр "Миний хувьд Нийслэлийн засаг даргын үүрэг гүйцэтгэгчийг хийж байгаа. Энэ хүрээнд Холбогдох Засгийн газар, Ерөнхий сайдаас чиглэл авсан. Улаанбаатар хотод хэрэгжих томоохон мега төслийн хүрээнд Улаанбаатар трамвай төсөл, Тойрог хурдны замын төсөл гээд олон төслүүд зарлагдсан байсан. Улаанбаатар трамвай төсөл зэрэг зарим төслийг хугацааг нь хойшлуулах зохицуулалт хийнэ. Дүүжин тээвэр төсөл бол графикийн дагуу хийгдэж байгаа" гэв
Сэтгэгдэл (1)