ЦАГААН ОРДОН: АНУ, БНХАУ "Хойд Солонгосыг цөмийн зэвсэггүй болгох харилцан ойлголцолд хүрсэн"

Admin
2026/05/18

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп БНХАУ-д айлчилж, тус улсын дарга Ши Жиньпинтэй хэлэлцээ хийсэн. Тэд хоёр талын харилцаа болон олон улсын тулгамдсан асуудлаар санал солилцсон юм.

Энэ үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар "БНАСАУ-ыг цөмийн зэвсэггүй болгох, Ормузын хоолойгоор хөлөг онгоц чөлөөтэй нэвтрүүлэх" зэрэг асуудлаар харилцан ойлголцолд хүрсэн гэж Цагаан ордны албан ёсны сайт дахь мэдэгдэлд өгүүлжээ.

Тодруулбал, "Ерөнхийлөгч Доналд Трамп болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар БНАСАУ-ыг цөмийн зэвсэггүй болгох нийтлэг зорилгоо бататгасан" аж. Түүнчлэн, хоёр тал Иранд цөмийн зэвсэг байх ёсгүй гэдэг дээр санал нэгдэж, Ормузын хоолойг нээхийг уриалан, нэг ч орон, нэг ч байгууллага хоолойгоор дамжин өнгөрсний төлбөр авах ёсгүй гэдэг дээр санал нэгдсэн гэж Цагаан ордноос гаргасан мэдэгдэлд өгүүлжээ.

Эх сурвалж: White house

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна