Х.Нямбаатар 1.6 их наядын орлоготой нийслэлийг хүлээн авч, 2.5 их наядын үлдэгдэлтэй хүлээлгэн өгч байна

Admin
2026/05/18

Х.Нямбаатар 2023 оны аравдугаар сард нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар томилогдсон. Түүнийг 36 дахь хотын даргын ажлыг хүлээн авах үед буюу 2023 оны аравдугаар сард нийслэлийн орлого 1.6 их наяд төгрөг, харин хөрөнгийн үлдэгдэл 822.2 тэрбум төгрөг байжээ. 

2023 оны жилийн эцэст нийслэлийн орлого 2.2 их наяд төгрөг болж өссөн. 2024 онд 3 их наяд төгрөгийн орлоготой, 2.7 их наяд төгрөгийн хөрөнгийн үлдэгдэлтэй, 2025 онд 3.8 их наяд төгрөгийн орлоготой, 2.5 их наяд төгрөгийн хөрөнгийн үлдэгдэлтэй байжээ.

Харин 2026 оны тавдугаар сарын байдлаар нийслэл 1.7 их наяд төгрөгийн орлоготой, 2.5 их наяд төгрөгийн хөрөнгийн үлдэгдэлтэй байна. Х.Нямбаатар 1.6 их наядын орлоготой нийслэлийг хүлээн авч, оны эхний таван сарын байдлаар 2.5 их наяд төгрөгийн үлдэгдэлтэй хүлээлгэн өгч байгаа аж.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.88.215
33 минутын өмнө
0
0
Ажилсаг даргадаа баярлаж байна эр хүний замын хүзүү урт гэдэг ИХд дэвшээрэй
Хариулах