УИХ-ын чуулган 18.00 цагаас хуралдаж, Ерөнхий сайд Г.Занданшатарын чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэнэ

Admin
2026/03/27

Дөнгөж сая МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Г.Занданшатарын Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлийг хэлэлцэж, хүлээж авах нь зүйтэй гэж үзсэн билээ. Тэгвэл хэлэлцэх дарааллын дагуу Ерөнхий сайдын өргөдлийг УИХ дахь МАН-ын бүлэг 17.00, Төрийн байгуулалтын байнгын хороо 17.30 цагаас, УИХ-ын чуулган 18.00 цагаас тус тус хуралдаж, Ерөнхий сайдын өргөдлийг шийдвэрлэх юм.

Г.Занданшатар нь 2025 оны 6-р сарын 13-нд Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар сонгогдсоноор 9 сар гаруй хугацаанд ажиллаж буй. Сануулахад, энэ дундуур өнгөрсөн 10-р сард түүнийг УИХ-ын чуулганаар огцруулсан ч ҮХЦ-ийн дүгнэлтээр Г.Занданшатарын кабинет тогтож үлдсэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна