АВСТРИ УЛСАД АМЬДАРЧ БАЙГАА ИРГЭДИЙН НИЙГМИЙН БАТАЛГААГ ХАНГАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ДЭМЖИВ

Admin
2026/03/18

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр /2026.03.18/ хуралдаж хоёр асуудал хэлэлцлээ.

 Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээр соёрхон батлах хуулийн төслийн талаарх Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакирын танилцуулгыг сонсов.
Монгол Улс гаднын 6 улстай нийгмийн харилцааны хэлэлцээртэй. Гадаадын 51 улсад 266 мянган монгол иргэн оршин сууж байна. Хуулийн төслийг баталснаар Австри улсад оршин суугаа 2696 иргэний нийгмийн баталгааг хангах боломж бүрдэнэ.

 Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүд гадаадад оршин сууж байгаа иргэдийн тоог нарийвчлан тодорхой болгох, манай улсын иргэд олноор оршин сууж байгаа ОХУ, БНСУ, Япон улстай хийх хэлэлцээрт анхаарч ажиллах талаар санал хэлж, Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг гишүүдийн 62.5 хувийн саналаар дэмжив.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна