Олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгдсэн өсвөр насны хүүхдүүдийн дээрэлхэлттэй холбоотой хэргийн талаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас тодрууллаа.
Тэгэхэд цахим сүлжээнд гарсан бичлэгтэй холбогдуулан нэр бүхий 5 хүүхдийг насанд хүрээгүй хохирогчид тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж биед нь халдаж, хүч хэрэглэсэн үндэслэлээр яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж. Дээрх өсвөр насны хүүхдүүдээс нэг хүүхдэд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, нэр бүхий хүмүүстэй уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас гэмт хэрэг гаргахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулах, дахин гэмт хэрэг үйлдэгдэхээс сэргийлэх зорилгоор “Ш...” ХХК-д прокурорын мэдэгдэл хүргүүлсэний дагуу нэр бүхий компаниас хэрэг болсон худалдааны төвийн аваарын шатны хэсгийг битүүмжилж, хөдөлгөөнийг хязгаарлаж, байнгын хараа хяналттай болгосон талаар хариу өгсөн гэлээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна