Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 105 жилийн ойг тохиолдуулан “Нээлттэй хаалганы өдөрлөг” өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд эхэллээ.
Энэхүү өдөрлөгөөр Зэвсэгт хүчний шинэчлэл, хүчин чадлыг илтгэх зэвсэглэл, цэргийн техник, тусгай зориулалтын автомашин болон орчин үеийн нисгэгчгүй нисэх төхөөрөмжүүдийг олон нийтэд анх удаа ийм өргөн хүрээнд дэлгэн үзүүлж буйгаар онцлогтой.
Ингэснээр иргэд, залуу хойч үеийнхэн эх орныхоо батлан хамгаалах чадавхтай биечлэн танилцаж, техник хэрэгслийг ойроос үзэж сонирхох боломжтой болж байна.
Зөвхөн үзэсгэлэн гараад зогсохгүй, Батлан хамгаалах салбарын байгууллагууд иргэдэд
Нээлттэй хаалганы өдөрлөг гуравдугаар сарын 19-нийг хүртэл үргэлжилнэ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна