Монгол Улс эмэгтэй шатарчдын үзүүлэлтээр дэлхийд тэргүүлж байна

Admin
2026/03/17

Олон улсын шатрын холбоо (FIDE) шатрын спорт дахь эмэгтэй, эрэгтэй тоглогчдын оролцооны тэгш байдлын үзүүлэлтийн шинэ индексийг гаргаснаа танилцуулжээ.

Дэлхийн шатрын холбоодын дунд жендерийн тэгш байдлын түвшинг 0-100 хүртэлх оноогоор үнэлдэг энэ индексийг оролцоо, амжилт, ахиц гэсэн гурван үндсэн үзүүлэлтэд суурилан гаргадаг байна. Энэ удаагийн буюу хоёр дахь удаагийн индексийг Дэлхийн шатрын холбооны гишүүн 119 улсын 2023 оноос хойшхи үзүүлэлтээр гаргасан бөгөөд Монгол улс эмэгтэй шатарчдын оролцоо, хөгжлөөр нэгдүгээр байрт 89.26 оноогоор бичигджээ. Мөн Шри Ланка (86.99), Уганда (84.62), Арабын Нэгдсэн Эмират (82.97), Малайз (79.31), Кени (78.80) улсууд удаалсан байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна