Богдхан уулын дархан цаазат газарт газар олгосон асуудалтай холбоотой зарим албан тушаалтанд холбогдох хэргийг прокурор шалгаад шүүхэд шилжүүлжээ.
Тодруулбал, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны мэргэжилтэн Г.Ж болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд ажиллаж байсан М.Д, Т.Т нар албан тушаалын байдлаа ашигласан гэж үзэж байгаа юм. Тэд нэр бүхий компанийн хүсэлтээр Богдхан уулын дархан цаазат газарт 7954.7 м² газрыг ашиглуулах нөхцөлийг бүрдүүлж, тухайн компанид давуу байдал бий болгосон гэх хэрэгт холбогджээ.
Иймээс прокуророос тэдэнд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж үзэн яллах дүгнэлт үйлдсэн байна. Хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлээд байгаа аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна