МУ-д мансууруулах бодисыг электрон тамхинд хийн ашигласан, нуун дарагдуулсан 19 гэмт хэрэг бүртгэгдсэн

Admin
2026/03/17

Өнөөдөр УИХ-ын гишүүн А.Номинчимэг Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай" хуулийн төслийн талаар мэдээлэл өглөө. Тэрээр тус мэдээлэлдээ  Монгол Улс тамхины хэрэглээгээрээ Ази, Номхон далайн бүс нутгийн улс орнуудын дунд өндөр үзүүлэлттэй орнуудын тоонд ордог. Судалгаагаар манай улсын нийт хүн амын 28–29 хувь нь тамхи хэрэглэдэг, үүнд хүүхдийн тоо ороогүй гэсэн юм.

Мөн 13-17 насны 4 хүүхэд тутмын нэг нь электрон тамхи татаж байна гэсэн судалгаа байгаа ч яг хүүхдүүдтэй, багш нартай уулзаад явахад эсрэгээ 4 хүүхэд тутмын 1 нь тамхи татдаггүй нөхцөл байдал ажиглагдаж байна. Электрон тамхи нь донтуулагч бодисоос гадна тодорхой хэмжээний хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодис, хүчтэй тайвшруулах бодис гэх мэт хууль бус бодисуудыг хийн хилээр нэвтрүүлж байгаа байдал дэлхийн улс орнуудад ажиглагдаж байгаа тухай дурдлаа.

Монгол улсад 2022-2025 оны хооронд мансуурууулах бодисыг электрон тамхи, түүний шингэн саванд хийн ашглах, нуун дарагдуулсан 19 гэмт хэрэг бүртгэгдсэн. Иймд эцэг, эхчүүд хүүхдийнхээ юу хэрэглэж байгаагаа анхаараасай гэж хүсэж байна" гэсэн юм



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна