Г.Жаргалсайхан: Хотын дарга өгч байгаа мэдээлэлдээ үнэн бодитой хандах ёстой

Admin
2026/03/16

Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан мэдээлэл хийж, цаг үеийн асуудлуудад тайлбар өглөө.

Тэрбээр “Гуравдугаар сарын 13-ны өдөр буюу өнгөрөгч баасан гарагт НЗДТГ-ын гадна болсон жагсаалд дүүргийн зүгээс ямар нэг оролцоогүй. Жагсаалд оролцсон иргэдийн төлөөлөгч, алба хаагчдад мөнгөн урамшуулал олгосон зүйл байхгүй.

Мөн алба хаагчдад 30 сая төгрөгийн орон сууцны урьдчилгаа олгосон нь Төрийн албаны тухай хуулийн 61.1.5-т төрийн албан хаагч орон байраар хангахад дэмжлэг үзүүлэх үүргийг төрөөс хүлээнэ гэж заасны дагуу ур чадвартай, тогтвор суурьшилтай ажиллах боловсон хүчнүүдэд олгосон урамшуулал бөгөөд энэ нь ганцхан дүүрэг бус төрийн бүх шатны  байгууллагад хэрэгжиж ирсэн, хэрэгжиж буй ажил юм. Дүүргийн хэмжээнд нийт 21 алба хаагчид орон сууцны урьдчилгаа олгосон.

Урьдчилгаа авсан ажилтнууд хямд өртөгтэй орон сууцыг өөрсдөө санал болгож, танилцуулсны үндсэн дээр тэдгээр орон сууцыг богино хугацаанд ашиглалтад оруулахад дүүргийн зүгээс анхаарал тавьж ажилласан. Баянзүрх дүүргийн 37-р хооронд баригдсан “Мөнх Ариун Булаг” ХК-ий байранд манай ажилтнууд орсон байгаа. Байрны ашиглалтад орсон дүгнэлт бусад материалууд бүгд бий. Энэ байр 2024 оны есдүгээр сард ашиглалтад орж, нэг кв м-нь 1880000 төгрөгөөр ажилтнууддаа авах боломжоор хангаж ажилласан байна.

Түүнчлэн дүүргийн төсвөөс тусламж шаардлагатай гурван иргэнд 20 сая төгрөгийн буцалтгүй тусламж олгосны нэг нь гэр нь хийн дэлбэрэлтэд өртөж, эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон бол нөгөө нь бүсэлхийнээс доош мэдээгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа. Гуравдахь иргэн нь Баянзүрх дүүргийн усан спорт цогцолборт ажиллаж байсан өрх толгойлсон эмэгтэй бөгөөд том хүү нь дауны хамшинжийн эмгэгтэй зэрэг иргэнээс ирүүлсэн өргөдөл гомдол, хүсэлт, эмнэлгийн онош зэрэг нотлох баримтуудад үндэслэсэн.

БЗД-ийн Засаг даргын тамгын газарт Ховд аймгийн иргэд олноороо ажиллаж байна гэсэн асуудал ор үндэсгүй бөгөөд дүүрэг, хороодод 450 ажилтан, албан хаагч ажиллаж байгаагаас 150 нь нийслэл, 37 нь төв болон бусад аймгийн иргэд 50 орчим хувь, Ховд аймгийн иргэд гэвэл 22 буюу 4.2 хувь байна. Тиймээс нэг аймгийн иргэд дийлэнх олонхоороо ажиллаж байгаа зүйл байхгүй” гэлээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна