16 настай хохирогчийн ээж анхан шатны шүүхийн шийдвэртэй санал нийлээгүй тул давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ

А.Булганчимэг
2026/03/16

16 болон 32 настай эмэгтэйн амийг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг 2024 оны зургаадугаар сард гарсан байдаг.

Улмаар тус хэргийн анхан шатны шүүх хурал энэ оны нэгдүгээр сарын 23-нд болж шийдвэрээ гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэрээр яллагдагч Ц.Дагвадоржид бүх насаар нь хорих ял оноосон. Харин Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгасан юм. Тэгвэл Анхан шатны шүүхийн шийдвэртэй хохирогч Ш-ийн ээж санал нийлэхгүй тул Давж заалдах шатны шүүхэд хандаж 2026 оны гуравдугаар сарын 12-ны өдөр гомдол гарган хандаад байгаа ажээ.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна