Интерполоор эрэн сурвалжилж байсан М, Ц нарыг Казахстан улсаас авчирлаа

Admin
2026/03/13

Олон улсын хэмжээнд Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжилж байсан М, Ц нарыг Казахстан улсаас шилжүүлэн авчрах тусгай ажиллагааг энэ оны гуравдугаар сарын 10-ний /2026.03.10/ өдөр гүйцэтгэж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Яллагдагч нь М урьд өмнө удаа дараа ял шийтгэл хүлээж байсан, 2024 онд бусдын эрүүл мэндэд санаатай хүнд хохирол учруулсан. Харин яллагдагч Ц нь төрийн тусгай албанд ажиллаж байхдаа бусдаас их хэмжээний мөнгө залилсан гэх хэрэгт тус тус холбогдон шалгуулж байхдаа гадаад улсад оргон зайлсан байна. Улмаар тэднийг интерполоор эрэн сурвалжилж, Монгол Улсын цагдаагийн байгууллага Казахстан улсын Интерполтой хамтран явуулсан тусгай ажиллагаагаар байршлыг тогтоон, баривчлан авчирлаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна