​2026 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр согтуурсан үедээ нэгнийхээ аминд хүрсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Admin
2026/03/09

2026 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр 23:00 цагийн орчимд “Хашааны буланд цус болсон согтуу хүн хэвтэж байна” гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Бүртгэгдсэн дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад согтууруулах ундааны төрлийн зүйл хамт хэрэглэсэн иргэд хоорондоо маргалдаж, 61 настай эрэгтэй “Э”, 35 настай эрэгтэй “Б”-г хутгалж, амь насыг нь хохироосон болох нь тогтоогджээ. Уг хэргийг Дархан-Уул аймгийн цагдаагийн газар шалгаж, сэжигтэн “Э”-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаад байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна