Э.Бат-Амгалангийн төрсөн дүү Э.Батбаяр "Зэс эрдэнийн хувь” ХК-аас 70 орчим тэрбум төгрөг шамшигдуулсан

Admin
2026/03/09

Зэс эрдэнийн хувь” ХК-ийн хувьцаа эзэмшигчид болон ажилчдын төлөөлөл өнөөдөр Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгаланг огцрохыг шаардаж, яамных нь гадна жагсаал зохион байгууллаа. Жагсагчид тус компанийн хөрөнгө оруулалт хариуцсан захирлаар ажиллаж байсан, сайд Э.Бат-Амгалангийн төрсөн дүү Э.Батбаярыг их хэмжээний мөнгө шамшигдуулсан хэрэгт буруутгаж байгаа юм.

“Зэс эрдэнийн хувь” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн түр хорооны дарга н.Дөлгөөнтамирын мэдээлснээр, Э.Батбаяр нь тус компаниас 30 орчим тэрбум төгрөгийг НӨАТ-ын зөрүү болон бусад зардлаар халхавчлан шамшигдуулсан бөгөөд нийт хохирлын хэмжээ 70 орчим тэрбум төгрөгт хүрээд байгаа гэлээ. Энэхүү асуудлаар Авлигатай тэмцэх газарт (АТГ) хандсан боловч өнөөдрийг хүртэл тодорхой хариу ирээгүй байгаа нь улс төрийн нөлөө орсон гэж үзэхэд хүргэж байгааг тэрээр онцоллоо.

Жагсаалын үеэр “Зэс-Эрдэнийн хувь” компанийн Хувьцаа эзэмшигчдийн түр хорооны дарга Т.Дөлгөөнтамир: Хөрөнгө оруулалт хариуцаж байсан захирал Э.Батбаяр нь сайд Э.Бат-Амгалангийн төрсөн дүү учраас хууль, шүүхийн байгууллагаар дамжуулан биднийг дарамталж, дээрэлхэж байна гэж үзэж байна. Мөн шүүхийн шийдвэрт ахынх нь нөлөө орсон байж болзошгүй гэж бид хардаж байгаа гэсэн юм. 




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна