Капитал, Чингис хаан банкнаас НДС-гийн өр төлбөрт шилжүүлэн авсан 99 үл хөдлөх хөрөнгөөс 62-г нь борлуулжээ

Admin
2026/03/09

Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч болон Чингис хаан банк ХХК-аас нэхэмжилсэн нийгмийн даатгалын сангийн өр төлбөрт нийт 39.0 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 99 үл хөдлөх хөрөнгийг тооцон шилжүүлэн авсан байдаг. Үүнээс 12 тэрбум төгрөгийн 62 үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулаад байна.

Тэгвэл худалдан борлуулагдаагүй үлдсэн 37 ширхэг хөрөнгөнөөс шууд худалдан борлуулах боломжтой 11 үл хөдлөх хөрөнгийн мэдээллийг та бүхэнд хүргэж байна.

Шууд худалдан борлуулах хөрөнгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ажлын өдрүүдэд 08:30-17:30 цагийн хооронд 11-321138, 8076-0777 утсаар холбогдож лавлах боломжтой аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна