Нийслэл хотын гудамж замд түр буюу удаан зогсох дүрэм зөрчсөн тээврийн хэрэгсэлд зөрчлийн шийтгэлийн хуудас нааж эхэлсэн байна.
Тухайлбал, иргэд тээврийн хэрэгслээ хориглосон газарт байрлуулсан, зорчих хэсэгт түр болон удаан зогсох журам зөрчсөн бол Зөрчлийн тухай хуульд зааснаар арга хэмжээ тооцон, зөөж тээвэрлэнэ.
Энэ тохиолдолд анхааруулах зорилгоор “Шар хуудас” буюу шийтгэлийн хуудсыг тээврийн хэрэгсэлд наан байршуулах юм. Иймд иргэд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр замын хөдөлгөөний дүрмээ баримтлан соёлтой оролцохыг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна