Ш.Алтантуяа агсны аав С.Шаарийбуу өнөөдөр Ерөнхий сайдтай уулзана

Admin
2026/03/06

2006 оны аравдугаар сард Малайзад Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа бусдын гарт онц хэрцгийгээр амиа алдсан харамсалтай хэрэг гарснаас хойш 20 жилийн хугацаа өнгөрөөд буй.

Ш.Алтантуяа агсны аав С.Шаарийбуу Разах Багиндагийн эсрэг нийт 21 удаа шүүхдээд байгаа бөгөөд давж заалдах шатны шүүхээс Малайзын Засгийн газрыг буруугүй гэж үзэн, С.Шаарийбууд олгох нөхөн төлбөр 5 сая ринггитийг 1.4 сая ринггит болгон бууруулахаар шийдвэрлэсэн байдаг.

Шүүхийн шийдвэрийн дараа Ш.Алтантуяа агсны гэр бүлээс Малайзын Дээд шүүхэд дахин гомдол гаргахаа мэдэгдсэн юм. Тэгвэл С.Шаарийбуу өнөөдөр Ерөнхий сайд Г.Занданшатартай уулзахаар болсон байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна