Засгийн газар бизнесийн эрх чөлөөг эрхэмлэж, аж ахуй нэгж, бизнес эрхлэгчдэд хүндрэл учруулахгүй байх талд чухал анхаарч байгаа гэж гишүүд хэлсээр байгаа. Гэтэл Зас гийн газраас мэргэжлийн хяналтыг дахин сэргээн байгуулахаар болов. Тодруулбал, өнгөрсөн 12 дугаар сарын 17-нд Засгийн газрын хуралдаанаар Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн барихаар бэлтгэж байгаа талаар ЭЗХ-ийн сайд Ж.Энхбаяр мэдээлсэн. Танилцуулгын үеэр тэрбээр, "Мэргэжлийн хяналтын байгууллагыг сэргээн байгуулна. УИХ-аас шийдвэр гарч, Засгийн газарт үүрэг өгсөн. Засгийн газраас надад энэ ажлыг зохион байгуулж шийдэх үүрэг өгсөн" гэв.
Гэтэл өмнөх Мэргэжлийн хяналтын байгууллага авлига, хээл хахууль, хүнд суртлаар алдартай байв. Тус байгууллагын хэлтсийн дарга Н.Баярсайханы гэрээс их хэмжээний авлигын мөнгө олдож, ажилтнууд нь ч мөн адил шүүхийн хаалга татаж, одоо хариуцлага аа үүрээд явж буй. Таван жилийн өмнө АТГ-ын гэнэтийн шалгалтаар Н.Баярсайханы ХУД-ийн Жаргалант хотхон дахь орон сууцанд нэгжлэг хийж зочны өрөөнөөс 5.1 сая төгрөг, 16460 ам.доллар, унтлагын өрөөнөөс 17.5 сая төгрөг сефнээс 140 сая төгрөг, 127117 ам доллар, 50 мянган юань, ажлын өрөөнөөс 10.8 сая төгрөг, 8600 ам, долларыг хураан авсан нь нийтдээ 230.8 сая төгрөг 152177 ам. доллар, 70 мянган юань олсон байдаг. Түүнчлэн зөвхөн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Н.Баярсайханаас гадна ажилтан Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс, Ш.Тэгвандан, Д.Төмөрбаатар, Э.Аззаяа авлига авсан нь тогтоогдож байлаа. Улмаар шүүхээс Н.Баярсайханд 2 жил 8 сарын хорих ял, бусдыг нь нийтийн албанд томилогдох эрхийг тодорхой хугацаагаар хасаж, торгуулаад өнгөрсөн. Н.Баярсайханы гэрээс нийтдээ 230.8 сая төгрөг 152177 ам. доллар, 70 мянган юань олдож байв.
Энэхүү авлигын томоохон мэдээлэл гарсны дараа Мэргэжлийн хяналтынхныг хувийн хэвшлийг боодог, хахууль өгөхгүй бол зөвшөөрөл олгодоггүй, олон журмаар сүрдүүлж үйл ажиллагааг нь хаадаг гэх сэтгэгдлүүд хөвөрч байв. 2022 онд Мэргэжлийн хяналтын байгууллага нь 26 чиглэлийн хяналтыг хийдэг, 1,600 гаруй албан хаагчтайгаас гадна мэргэжлийн яамдад давхардсан тоогоор 1,400 байцаагч мэргэжлийн хяналтын үйл ажиллагааг давхар явуулж байгаа нь нотлогдож тус байгууллагыг татан буулгаж байв. Үүнээс хойш одоог хүртэл Мэргэжлийн хяналтын үйл ажиллагаа иргэдэд дутагдсангүй. Тэгвэл юуны учир авлига авахын тулд хувийн хэвшлийнхэн, иргэдийг залхаан цээрлүүлдэг гэх Мэргэжлийн хяналтын газрыг ЭЗХ-ийн сайд Ж.Энхбаяр дахин нээхээр болсон нь анхаарал татна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна